Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Монгол улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсныг 2019 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуруалд ороолцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй үзжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулдаг бөгөөд хуульд заасны дагуу хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн санал бодлыг сонгох зэрэг тодорхой үе шаттай ажлууд хийгдэх юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлсэн бол уг нэмэлт, өөрчлөлтийг эцэслэх батлах хүртэл хугацаанд өөр ямар ч хуулийн төсөл хэлэлцдэггүй онцлогтой.

Хууль санаачлагч нар санал болгож буй нэмэлт, өөрчлөлтөд дараах асуудлыг тусгасан байна:

  • Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг дээшлүүлэх;
  • Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийх;
  • Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой асуудал.

ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн Үндсэн хуульчлагдсан суурь хууль болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа энэхүү боловсруулж байгаа хуулийн төсөл нь бөгөөд санал болгож буй Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан даруйд Улсын Их Хурал хэлэлцэх шаардлагатай суурь хуулиудын нэг юм.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 88103905, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading