spinner
Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

 

Бидэнтэй яаралтай холбоо барих утас +976 (11) 330048

ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН – Инновацлаг зөвлөхүүд

ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь Монголын томоохон хуулийн фирмүүдийн нэг бөгөөд “Илүү сайн үйлчилгээ үзүүлэх” зорилготойгоор 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагуудад дэлхийн хэмжээний мэдлэгийг дотоодын ур чадвартай хослуулан хууль зүйн үйлчилгээг хүргэсээр ирсэн.
Бид ихэвчлэн санхүүгийн болон бизнесийн томоохон хэлцэл, дэд бүтэц болон уул уурхайн чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд манай хуулийн фирм нь 7 хоногийн 24 цагийн турш хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Тус бүрийн салбартаа арвин туршлагатай партнерууд болон чадварлаг хуульчдын багаас бүрдсэн ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь технологийн дэвшилтэд суурилдаг бөгөөд Монголын хууль зүйн үйлчилгээний салбарт инновацийг бодитоор нэвтрүүлж байна. Тийм ч учраас үйлчлүүлэгчид маань биднийг “Инновацлаг зөвлөхүүд” хэмээн нэрлэдэг.
Бид олон улсын томоохон хуулийн фирмүүд болох Clyde & Co LLP, Sidley Austin LLP болон стратегийн түнш болох ASEAN бүсийн хуулийн технологийн төслүүдтэй тогтвортой хамтын ажиллагаатай ажилладаг. Эдгээр урт хугацааны хамтын ажиллагаа нь бидэнд хуулийн технологийн салбарын олон улсын хөгжлийг дэргэдээс нь ажиглах болон хууль зүйн үйлчилгээний инновацийг тодорхойлоход өрсөлдөхүйц давуу талыг бий болгодог.

Бидний Зорилго

Бид хичээл зүтгэлтэй найрсаг хамт олны хүчээр шинийг санаачилж хууль зүйн цогц үйлчилгээг итгэл төгс үзүүлнэ.
i
Шилдэг хуульч, Шилдэг үр дүн

ЭмДиЭс ХаанЛекс хуулийн нөхөрлөлийн Үнэт зүйл нь үйлчлүүлэгч нартай өдөр тутам харилцаатай байдаг, манай бизнесийг гардан эрхэлдэг шилдэг хүмүүс юм.

i
Илүү ойлгож, Илүү анхааръя

ЭмДиЭс ХаанЛекс хуулийн нөхөрлөл нь үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг бүрэн дүүрэн ойлгож, үйлчлүүлэгч төвтэй, шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

i
Зөв эхлэл, Гэрэлт ирээдүй

Бид нийгэмд тустай үйл хэргийг санаачлагч нь байж, гэрэлт ирээдүйг цогцлон бүтээхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулж ажилладаг.

22
Амжилттайгаар зөвлөж гаргасан үнэт цаасны арилжаа

Нийт 3 их наяд төгрөгөөс илүү дүнтэй

90
Амжилттайгаар шийдвэрлэгдсэн хэрэг маргааны хувь хэмжээ

Нийт 6 тэрбум төгрөгөөс илүү дүнтэй

Бидэнтэй нэгдэх

Бид Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн инновацлаг багт орж ажиллах сонирхолтой эрх зүйч /ассошейт/ хайж байна. Манай багт орж ажилласнаар та дотоодын болон олон улсын бизнесийн болон инновацийн төрөл бүрийн төслүүд дээр туршлагатай хуульчдын хамт ажиллах болно.
Бидэнтэй нэгдэх
Байгууллагын танилцуулга