Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

Бидний тухай

Партнерууд

Хуулийн салбарын олон жилийн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд.
Жанчивдоржийн Майзориг

Ж.Майзориг нь үйлчлүүлэгчиддээ төслийн санхүүжилт, компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A) болон компанийн эрх зүйн зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Тэрээр тус нөхөрлөлийн Төр, хувийн хэвшлийн түншлэл /PPP/ ба Төслийн санхүүжилт, Дэд бүтэц, Маргаан хянан шийдвэрлэх болон Олон улсын арбитрын салбаруудыг ахалж ажилладаг.

Даш-Онолтын Дүгэржав

Д.Дүгэржав нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас болон хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн судалгаа хийх чиглэлээр компаниуд, Монгол Улсын төрийн өмчит болон төрийн байгууллагуудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Содномжамцын Батбуян

С.Батбуян нь тус фирмд анх ассошейтаар эхлэн ажиллаж, ахлах ассошейт, одоогийн байдлаар удирдах партнераар ажиллаж байна. Тэрээр эрчим хүч, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн төслүүд; компанийн хувьцаа гаргалт болон хөрөнгө оруулалт; компанийн нэгтгэл, нийлүүлэлт; дотоодын болон гадаадын хуулийн этгээдийн төслүүд (технологи, харилцаа холбоо, санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, тээвэр, худалдаа зэрэг)-д хууль зүйн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Батаагийн Тэмүүлэн

Б.Тэмүүлэн нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр оюуны өмч, төслийн санхүүжилт болон маргаан хянан шийдвэрлэх, арбитрын чиглэлээр зөвлөгөө өгдөг.

Ахлах хуульчид

Бэлтгэгдсэн мэдлэгтэй авъяаслаг ахлах хуульчид.
Нямдоржийн Номин

Н.Номин нь хууль зүйн дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах, эрх зүйн судалгаа шинжилгээ хийн ажилладаг.

Ганхуягийн Энх-Амгалан

Г.Энх-Амгалан нь гол төлөв шүүх болон олон улсын арбитрт үйлчлүүлэгчийг төлөөлөх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, гэрээ, хэлцэлд зөвлөх, хууль зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чиглэлээр ажилладаг.

Хуульчид

Бэлтгэгдсэн мэдлэгтэй авъяаслаг хуульчид.
Мөнгөнийн Ариунзул

М.Ариунзул нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах, баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах компанийн эрх зүйн хүрээнд хэлцэл хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чиглэлээр ажилладаг.

Жадамбын Нямбаяр

Ж.Нямбаяр нь ЭмДиЭс энд Хаанлекс ХХН-д 2018 оноос эхлэн ажиллаж байгаа ба гол төлөв компанийн эрх зүй, маргаан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт ажилладаг.

Төмөрхуягийн Мөнгөнцэцэг

Т.Мөнгөнцэцэг нь ихэвчлэн эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хууль зүйн судалгаа шинжилгээ хийх, хууль зүйн дүгнэлт гаргах, компанийн эрх зүйн чиглэлээр ажилладаг.

Отгонбаатарын Должинсүрэн

О.Должинсүрэн нь голчлон хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулж орчуулга хийх, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх зэргээр үйлчлүүлэгч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн Сургуульд бакалавр, Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалсан бөгөөд Оюуны өмч, Өрсөлдөөний эрх зүйн чиглэлээр мэргэшин судалгаа хийсэн.

Цоодолын Дөлгөөн

Ц.Дөлгөөн нь БНСУ-ын Ёнсэй Их сургуульд олон улсын эрх зүйгээр мастерын зэрэг хамгаалсан. Тэрээр голчлон хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулж орчуулга хийх, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх зэргээр үйлчлүүлэгч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг.

Баатархүүгийн Хишигдулам

Б.Хишигдулам нь Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн бөгөөд эрх зүйн судалгаа, хууль зүйн дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулж ажилладаг.