Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл

Төслийн Санхүүжилт

Төсөл, төслийн санхүүжилтийн асуудал Монгол Улсын ирэх 20 жилийн хөгжил дэвшилд онцгой байр суурь эзлэх нь гарцаагүй юм. Байгалийн нөөц баялгийн хэмжээ нь 1 их наяд ам.доллараас дээш хэмжээгээр үнэлэгдэх Монгол Улсын хувьд ихээхэн ирээдүй харагдаж байгаа юм. Монгол Улсад дэлхий дээр бүрэн ашиглаж эхлээгүй байгаа коксжих нүүрсний болон зэсийн томоохон ордууд болох Оюу толгой, Таван толгойн ордоос гадна 75 төрлийн ашигт малтмал бүхий нийт 6,000 орчим ашиглах боломжтой орд бий гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэсэн ч эдгээр нөөц баялгийг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулахад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, дагалдах аж үйлдвэрийн төслүүд болон уул уурхайн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь дамжиггүй. Цаашилбал, одоогийн байдлаар санал болгоод байгаа төслүүдийн багахан хэсэгт шаардагдах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ Монгол Улсын өнөөгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс өндөр байгааг ч дурдах нь зүйтэй. Тэгвэл төслийн санхүүжилт энэ бүх шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх хамгийн тохиромжтой хувилбар бөгөөд энэ ч утгаараа төслийн санхүүжилт улс орны зүй зохистой хөгжлийн тулгын чулуу нь болж өгдгөөрөө онцлогтой.

Дээрх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2009 онд анх Концессын тухай хуулийг баталсан ба уг хуулийг ЕСБХБ-ны зүгээс “ЕСБХБ- ны үйл ажиллагаа явуулж буй улсууд дахь төслийн санхүүжилтэд суурилсан хэлцлийн ашигтай байдлыг хангах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг харгалзан үзэж, зээлдүүлэгчдийн хүлээлтэд нийцүүлэн боловсруулсан цөөн хуулиудын нэг” хэмээн сайшаасан.

Үүний үр дүнд, нийт 24 концессын гэрээнд гарын үсэг зурагдсан. Үүнээс 8 нь тээврийн салбарт, 6 нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа ба үүнд Монгол улсын эрчим хүчний салбар дахь хамгийн том Төр, хувийн хэвшлийн түншлэл болох 450 МВт-ын 5-р ДЦС-ын төсөл болон Монгол орны хойд зүгт байдаг Овоотын коксжих нүүрсний ордыг одоо байгаа төмөр замын шугамтай холбох 547 км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц барих төсөл багтаж байна. Үүнээс гадна төлөвлөж буй 165 төслөөс 14 нь хэлэлцээрийн шатандаа байна.

Манай хуульчид Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэл/ Концесстой холбоотой эрх зүйн зохицуулалт болон Засгийн газрын бодлого, чиг хандлагын талаар үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгөх, төслийн хөгжүүлэлт, зохион байгуулалт, концессын хэлэлцээр, хэрэгжүүлэлтийн талаар олон улсын хуулийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах, үндэсний хууль, зохицуулалтын асуудлаар үйлчлүүлэгчиддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.

Бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ихээхэн туршлагатайгаас гадна, хувьцаа эзэмшлийн зохион байгуулалт, хамтран төсөл хэрэгжүүлэх, санал ирүүлэх урилга (RfP) болон EPC гэрээтэй холбоотой асуудлаарх өөрсдийн туршлагад тулгуурлан таны бизнесийг өрнүүлэх, бүтцийг тодорхойлоход зохистой, бизнес сэтгэлгээнд суурилсан зөвлөгөө өгч чадна.

Тус хуулийн нөхөрлөлийн Төр, хувийн хэвшлийн түншлэл/ Концессын салбарыг Партнер Ж.Майзориг ахлан ажиллаж байгаа бөгөөд түүний Монгол улсын ХЗДХЯ-нд ажиллаж байсан туршлага, Төр, хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлого болон Концессын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцож байсан туршлага нь найдвартай зааварчилгаа болон бодлогын асуудлаар ойлголт авахыг хүссэн үйлчлүүлэгчдэд үр ашигтай туслалцаа болж чаддаг.

%d bloggers like this: