Уул уурхай ба Байгалийн баялаг
Уул уурхайн салбар нь сүүлийн хэдэн жил уналтын байдалтай байгаа боловч Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтад эзэлдэг чухал байр сууриа алдаагүй хэвээр байна.
Тийм ч учраас манай төр засгаас уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор эрх зүйн орчинд тэмдэглэхүйц хэд хэдэн өөрчлөлтийг 2014-2015 онд хийгээд байна. Үүнд:
2013 оны 10-р сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгов. Ингэснээр гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газраас тусгай зөвшөөрөл авах, тайлан, мэдээлэл гаргах гэх мэт дарамтаас ангижирсан.
2014 оны 1 дүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ батлан гаргав. Хэдийгээр нэлээд тунхаглалын шинжтэй гэх шүүмжлэл байдаг ч у г бодлогын баримт бичигт дурдсан арга хэмжээг тууштай, үр дүнтэй мөрдөж хэрэгжүүлбэл (жишээ нь, шаардлагатай хууль тогтоомжийг батлах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, бодлогод дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх г.м.) уул уурхайн эрх зүйн орчин илүү тогтвортой байх нөхцөл бүрдэхэд чухал алхам болох юм.
2014 оны 7 дугаар сар, 2015 оны 2 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлтийн мөн чанар нь ашигт малтмалын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодын оролцоог хангах механизмийг тодорхойлох, хайгуулын лицензийн хугацааг уртасгах, төр тодорхой хувийг нь эзэмших боломжийг нээдэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод тооцох босгыг тодорхой болгох гэх мэт а суудлыг ш ийдвэрлэхэд ч иглэсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болохоор хуульчилсан.
Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай 2011 оны хуулийг хүчингүй болгов. Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэх ажил дахин сэргэсэн.
Уул уурхайн салбар дахь төрийн бодлого, эрх зүйн орчны эерэг гэж хэлж болох өөрчлөлт, шинэчлэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиг хандлагын хүрээнд бий болоод байгаа эрх зүйн шинэлэг орчинд нийцүүлэн манай хуульчид үйчлүүлэгчийнхээ эрх ашгийг шүүх, арбитрт төлөөлөх, төрийн байгууллагатай харилцах, холбогдох зөвшөөрөл, лиценз авах, гэрээ байгуулахад зөвлөх, туслах, болон хууль зүйн судалгаа шинжилгээ /due diligence/ хийх, хуулийн дүгнэлт гаргах, гэх мэт өргөн хүрээний үйлчилгээ үзүүлж байна.
Манай нөхөрлөлийн уул уурхайн салбарыг Удирдах Партнер Ц.Одмаа ахлан ажиллаж байна. Тэрээр өмнө нь Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд судлаач, уул уурхайн томоохон компанид ахлах хуульчаар ажиллаж байсан.