Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл

Хууль тогтоомж

ЭмДиЭс энд Хаанлекс ХХН-ийн партнерууд нь төрийн захиргааны болон зохицуулалтын төв байгууллагуудад ажиллаж, хууль зүйн бодлогын баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд юм.  Иргэний хууль (1994, 2002 оны шинэчилсэн найруулга), Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай (2009), Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай (2010), Үнэт цаасны зах зээлийн тухай (2013), Хөрөнгө оруулалтын сангийн тухай (2013), Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай (2015) хуулиуд,  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого (2009), Концессийн тухай хууль(2010), Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого (2010) зэрэг Legislative Policy-ийн баримт бичгийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах бүх үе шат дахь манай партнеруудын оролцоог нийгэм хүлээн зөвшөөрдөг.

Фирм байгуулагдсанаас хойш төрийн холбогдох байгууллагын захиалга, олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилтээр Хүүхдийн эрхийн тухай (2016), Хүүхэд хамгааллын тухай (2016), Арбитрын тухай хууль(2017)-ийн төсөл боловсруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж,  эдгээр хуулийг Улсын Их Хурал баталсан. Арбитрын тухай  2017 оны хууль батлагдсанаар Монгол Улс  мөн ондоо UNCITRAL-ийн Модел хуулийг хүлээн зөвшөөрсөн улсын жагсаалтад орсон байдаг. ЭмДиЭс энд Хаанлекс ХХН нь БОНХЯ-ны захилга, UNDP-ийн санхүүжилтээр 2012 онд батлагдсан Байгаль орчны багц хуулиудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 10-аад журам, аргачлалын төслийг боловсруулж, батлуулсан. Түүнчдэн АТГ-ын захилгаар төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хийх хөндлөнгийн мониторингийг 3 жил хийж, жил бүр тайлан гаргаж, зарим хуулийн хэрэгжилтийн мониторинг, үнэлгээ хийсэн туршлагатай.

Хууль тогтоомжийн баримт бичгийн төсөл боловсруулах, ажлын хэсэгт ажиллах, ажил хэрэгчээр саналаа өгөхийн зэрэгцээ олон нийтэд таниулах, мэдлэг түгээх талаар ихээхэн анхаардаг. Жишээ нь, партнер Ж.Майзориг Аяаз Р.Шейхийн хамт “Төслийн санхүүжилт” (2015 онд англи, монгол хэлээр), партнер Д.Дүгэржав “Арбитрын тухай хуулийн тайлбар” бичиж нийтийн хүртээл болгосон нь одоо хир мэргэжилтнүүдийн сурагладаг бүтээлийн тоонд ордог.

%d bloggers like this: