Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл

Дэд бүтэц

Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт жагсдаг. Хэдий тийм боловч тархай бутархай сууршин амьдардаг 3 сая гаруй хүн амтай билээ. Иймээс дэд бүтэц монголчуудын өдөр тутмын амьдрал, нийтлэг үйлчилгээний хүртээмжид чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүнчлэн дэд бүтэц нь Монгол Улсын нээн илрүүлээд байгаа болон цаашид нээн илрүүлэх байгалийн нөөцийг эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой. Дэд бүтэц сул хөгжсөн нь дэлхийд томоохонд тооцогдох орд газруудыг ашиглах, тэдгээрийг тээвэрлэж зах зээлд нийлүүлэхэд учирч буй хамгийн том бэрхшээл болсоор байна.

Томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдач нөхцөл болсон дэд бүтэц нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Сүүлийн 5 жилд төр болон хувийн хэвшлийн зүгээс дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, одоогийн байдлаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил явагдаж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Таван толгойн бүлэг ордоос дэлхийн зах зээлд коксжих нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болох юм. Цаашилбал, 2012 оноос хойш нийт 3405 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд агаарын тээврийн салбарт ч агаарын хөлгийн парк шинэчлэлт, 2017 онд ашиглалтад орох шинэ, илүү нэвтрүүлэх чадалтай нисэх онгоцны буудлын барилгын ажил зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна.

Манай хуульчид Монголын Төмөр Зам ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр зам төсөлд зөвлөгөө өгсөний зэрэгцээ Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын барилга угсралтын ажилд зөвлөгөө өгч ажилласан туршлагатай. Цаашилбал, бид өөрсдийн үйлчлүүлэгчдэд авто замын концесс, агаарын хөлгийн санхүүжилт зэрэг дэд бүтэцтэй холбоотой томоохон гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилладаг.

Манай нөхөрлөл нь дэд бүтцийн салбар хариуцсан тусгай багтай бөгөөд уг салбарыг Партнер Ж.Майзориг ахлан ажиллаж байна.

%d bloggers like this: