Маргаан шийдвэрлэх
Эдийн засаг, бизнесийн орчны идэвх, өсөлт саарч, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр унасны улмаас манай улсад хэрэгжиж байсан бизнесийн төсөл, хэлцлүүд үр дүнгээ өгөхгүй, зарим тохиолдолд талуудын хооронд маргаан үүсэхэд хүргэж байна. Түүнчлэн даяаршил, ГХО, гадаад худалдаанд манай улс улам татагдаж орохын хэрээр Монголын ААН, байгууллагууд олон улсын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч тал, эсвэл Монгол дахь өмч хөрөнгө (жишээ нь, ашигт малтмалын лиценз, түүхий эд г.м.) олон улсын маргааны зүйл болох нь улам түгээмэл үзэгдэл болж байна.
Эдгээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь гадаад улсын шүүх, арбитрын ажиллагаа, шийдвэрийг биелүүлэх, албадан биелүүлэхтэй холбоотой асуудлыг бий болгож байна.
ЭмДиЭс ХаанЛекс хуулийн нөхөрлөлийн хуульчид бид гадаад, дотоодын маргаан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан арвин туршлага хуримтлуулж байна. Ялангуяа, маргаан хянан шийдвэрлэхэд баримтлах тактик, стратегийн асуудлаар үйлчлүүлэгчиддээ үр дүнтэй зөвлөгөө өгөхөд анхаардаг. Дотоодын шүүх, арбитраас гадна бид олон улсын арбитр (жишээ нь, ICC буюу Олон Улсын Худалдааны Танхимын Арбитр), гадаад улсын шүүх (жишээ нь, Лондон хотын Дээд Шүүх)-эд үйлчлүүлэгчийг төлөөлж, гадаадын хуулийн нөхөрлөлийн хамт оролцож байсан.
Түүнчлэн бид маргаан хянан шийдвэрлэх аргын нэг төрөл болох зуучлалын ажиллагаанд оролцдог. Тухайлбал, бид 2016 онд Сингапур Улсад SIAC Mediation Center буюу Сингапур Улсын Олон Улсын Арбитрын Төвийн дэргэдэх Зуучлалын Төвөөс явуулсан олон улсын маргааны зуучлалд өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд уг маргаан амжилттай шийдвэрлэгдсэн.
Манай Маргаан Шийдвэрлэх багийн ахлагчаар Партнер Ж.Майзориг ажилладаг. Түүний энэ чиглэлийн туршлагаас заримыг дурдвал 55 сая ам.долларын хэргийн харъяаллын талаарх УБТЗ ба олон улсын Стандарт Банкны хоорондын маргааныг Лондон хотын Дээд Шүүхэд үйлчлүүлэгчийн (УБТЗ-ын) талд амжилттай шийдвэрлүүлсэн, мөн ICC буюу Олон Улсын Худалдааны Танхимын Арбитрт өндөр үнэ бүхий ЕРС буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргаанд өмгөөлөгчөөр оролцож байсан.