Хөрөнгийн зах зээл
Манай хуулийн фирмийн хөрөнгийн зах зээлийн туршлагыг (a) хөрөнгийн зах зээлийн чиглэлээрх хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлуулах; (b) IPO төсөл дээр ажиллан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлага (IPO төсөл дээр ажилласан байдлыг та бүхэн IPO хэсгээс танилцана уу); (c) Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ABS-ыг Монголын зах зээлд нэвтрүүлэхэд хууль зүйн чиглэлээр ажилласан туршлага, оруулсан хувь нэмрээр тодорхойлж болно.
Хөрөнгийн зах зээлийн чиглэлээрх хуулийн төсөл дээр ажилласан байдлыг та бүхэн Хууль тогтоомж хэсгээс үзнэ үү. Үүн дээр нэмж дурдахад, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсаны дараа Санхүүгийн зохицуулах хорооны болон Монголын Хөрөнгийн Биржийн Үнэт цаасны бүртгэлийн журмын төслийг боловсруулах ажлыг тэдгээр байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн. Түүнчлэн олон нийтээр хэлэлцүүлж байгаа энэ салбарын журмын төслүүдэд албан болон албан бус хэлбэрээр байнга саналаа өгч ажилладаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн суурь хуулиудын төслийг боловсруулах, батлуулах талаар манай партнеруудын туршлагын талаар та бүхэн Хууль тогтоомж хэсгээс үзнэ үү. Үүн дээр нэмэхэд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийг хэрэгжүүлэх талаарх Санхүүгийн зохицуулах Хороо, Монголбанкны журмуудын төсөл дээр тэдгээр байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, Монголын ипотекийн корпорацийн ИЗББ-ипотекийн зээлээр баталгаажсан бондын бизнес моделийг бий болгоход олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, эхний 11 удаагийн бонд гаргахад хууль зүйн шинжилгээ, хууль зүйн дүгнэлт гаргах ажлыг ЭмДиЭс Хаанлекс гүйцэтгэсэн байдаг. Хэсэг завсарласны дараа 2019 оны хавраас хорин нэгдүгээр ээлжийн ИЗББ гаргах төсөл дээр ажиллаж эхлээд байна.
“Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2.1-д заасан үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээ бүртгэгдсэн үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд бөгөөд тус зах зээл дээр хөрөнгө босгож буй компаниудтай хамтран ажиллаж байсан арвин туршлагатай.
“Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН нь үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж ирсний зэрэгцээ ЛэндМН ББСБ, Түмэн шувуут, Инвескор ББСБ-ийн IPO, Хөвсгөл алтан дуулга ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах, Монгол даатгалын урвуу нэгдэл, Эрчим инженеринг ХХК-ийн “Эрчим бонд”, Талын эзэн ХХК-ийн “ Наад” брэнийн хаалттай бонд гаргахад хууль зүйн дүгнэлт гаргасан. Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын ипотекийн корпорациас бонд гаргахад олон удаа хууль зүйн судалгаа шинжилгээ хийх, хууль зүйн дүгнэлт гаргасан байна.