Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

“Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН нь Монгол Улсын шилдэг хуулийн фирмээр шалгарлаа.

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатар хот.

Asia Law Олон Улсын сэтгүүлийн “Asialaw Awards 2022”-ийн шилдэг хуулийн фирмүүдийг тодруулах 26 дах удаагийн ёслолын арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Азийн бүс дэх 23 улсын хуулийн фирмүүдээс хууль зүйн практикийн 11, эдийн засгийн салбарын 7 категориор шилдгүүдийг шалгаруулах тус арга хэмжээнд “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь “Mongolia Firm of the Year” буюу “Монгол Улсын шилдэг хуулийн фирм”-ээр дахин шалгарч, өмнөх жилийн амжилтаа бататгасан болохыг дуулгахад таатай байна.

Asialaw нь Азийн бүс нутгийн болон тухайн улс орон дах шилдэг хуулийн фирм, хуульчдыг хууль эрх зүйн практикийн болон эдийн засгийн зарим салбарын туршлагаар нь үнэлж, шалгаруулдаг бөгөөд бүс нутгийн болон үндэсний зах зээл дээр хийсэн шинэлэг, нарийн төвөгтэй, амжилттай ажлуудыг онцлон үнэлдэг. Ингэхдээ олон сарын судалгаа, дүн шинжилгээ, үйлчлүүлэгч болон хуульчдын ярилцлагын үнэлгээн дээр суурилж үнэлдэг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөч юм. Бидний амжилтын үндэс болсон үйлчлүүлэгч нартаа болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс үзнэ үү.

https://www.asialaw.com/NewsAndAnalysis/asialaw-awards-2022-23-winners-announced/Index/1457

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading