Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2021 оны 12-р сарын 27-ны оны өдөр хэлэлцэн баталсан бөгөөд тус хууль 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж, үйлчилж байна. Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан ба хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгасан.

         1. Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах талаар

Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ба хуульд заасан дараах үндэслэлээр хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Үүнд:

  • мэдээллийн эзний зөвшөөрлөөр;
  • хуульд заасан үндэслэлээр;
  • хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх;
  • гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах;
  • хуульд заасны дагуу нийтэд ил болгосон.

Мөн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авах ба дараах нөхцөлийг заавал танилцуулна. Үүнд:

  • Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго ойлгомжтой, тодорхой байх;
  • Мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;
  • Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт;
  • Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;
  • Мэдээллийг нийтэд ил болгох эсэх;
  • Мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;
  • Зөвшөөрлөө цуцлах хэлбэр;
  • мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой гомдол гаргах эрхийн талаар мэдээллийн эзэнд тайлбарлах;
  • мэдээллийн эзэн мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үүсэж болох үр дагаврыг тайлбарлах.

Цахим хэлбэртэй зөвшөөрөл нь хуульд заасан, эсхүл мэдээллийн эзний хүлээн зөвшөөрсөн арга хэрэгслээр түүнийг цахим орчинд таньж, баталгаажуулах замаар өгөгдсөн байх ёстой.

Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцохгүй ба мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь энэ хуулийг зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ гэж заасан.

Мэдээллийн эзэн нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах ба мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад зөвшөөрөл шаардахгүй.

       2.Ажилтнуудын хурууны хээ ашиглах талаар

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 10.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр гарын хурууны хээнээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно” гэж зааснаар байгууллага нь хурууны хээ мэдрэгч төхөөрөмжөөр ажилчдын цагийн бүртгэл явуулах боломжгүй болсон гэж үзэхээр байна.

       3. Бусад анхаарах зүйл

Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулан өгөхийг хориглосон байна. Мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээ, мэдээллийн эзэн болон холбогдох төрийн байгууллагад мэдээлэл хүргэх төлөвлөгөөг хуульд нийцүүлэн баталсан байх ёстой ба мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авсан байхыг хуульд тусгасан байна.

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол доорх хаягт холбогдоно уу. 

Утас: +(976) 11330048; email: batbuyan@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading