
“ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛ БА ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот.
“Өмгөөллийн ЭмДиЭс Хаанлекс” ХХН-ээс Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо хамтран их дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Хувийн эрх зүйн хөгжил ба технологи” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны II шат амжилттай болж өндөрлөлөө.
Илтгэлийн уралдааны шүүгчээр MDS&Khanlex хуулийн фирмийн партнер, хуульч Д.Дүгэржав, МУИС-ийн ХЗС-ийн багш, Др. Б.Буянхишиг болон МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар нар ажиллалаа.
Илтгэлийн уралдааны II шатанд нийт 6 илтгэл шалгарч, хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Б.Ариунзаяа, V түвшний оюутан Р.Оюундэлгэр: “Цахим төлөөлөгчөөр гэрээ байгуулах үед учрах үр дагавар, хариуцлагын асуудал, түүний эрх зүйн асуудал”
- Дэд байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан Ү.Нандин, Ч.Номин-Эрдэнэ: “Финтек ба хуулийн технологи:Төлбөрийн системтэй холбоотойгоор үүсэж буй зарим асуудал, олон улсын сайн жишигт үндэслэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”
- Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Маргад-Эрдэнэ “NFT арилжаан дахь оюуны өмчийн асуудал, Монгол Улсын хууль тогтоомжид хийсэн судалгаа”
- Шагналт байр: М.Амина, Г.Мягмарцэрэн “Хувьцаагаар баталгаажсан токен буюу security token-ыг үнэт цаасны төрөлд хамааруулах эрх зүйн үндэслэл: Гадаад орнуудын зохицуулалт ба Монгол Улс”; М.Маралмаа, Б.Мягмарсүрэн “Виртуал хөрөнгө, түүний эрх зүйн зохицуулалт”; Б.Жавзмаа, Л.Энхтэмүүлэн “Цахим гарын үсгийн хэрэглээ түүний эрх зүйн орчны шинэчлэлт, цаашид хувийн эрх зүйд хэрэгжүүлж болох арга хэмжээ” сэдвээр тус тус шалгарлаа. Баяр хүргэе!