Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

ЭмДиЭс энд Хаанлекс

Хүүхэд хамгаалах өрөөны зураг төсөл боловсруулах, засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга

 

Хүүхэд хамгаалах өрөөны зураг төсөл боловсруулах,

засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот.

“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь хүүхэд хамгаалах өрөөны зураг төсөл боловсруулах, засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Байрлал: Сонгинохайрхан дүүрэг

Өрөөний хэмжээ: 420×240 (4м20×2м20)

Төсөвт өртөг: 10,000,000 төгрөг хүртэл

Тавигдах шаардлага:

  • Өмнө нь ижил төсөөтэй ажил хийж байсан туршлагатай байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбар);
  • Ажил гүйцэтгэх баг болон түүний гишүүдийн танилцуулга;

өмнө гүйцэтгэж байсан ажлын туршлагыг нотлох товч танилцуулга /фото зураг хавсаргаж болно/.

Тендер хүлээн авах хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цаг дуустал

 

Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгийг доорх хаягаар ирүүлнэ үү.

Цахим шуудан: tender@mdsa.mn

Холбоо барих утас: 11 330048, 86064406

Leave a Reply

%d bloggers like this: