Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Хуулийн үйлчилгээ агуулсан анхны NFT гарлаа

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот.

Хуулийн үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэгч, хүний эрхийг дээдлэгч “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь өөрийн хууль зүйн багц үйлчилгээг агуулсан “MDSK NFT”-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим бирж болох http://www.opensea.io-ээр дамжуулан анх удаа олон нийтэд санал болголоо.  

Энэхүү “MDSK NFT” нь Монголын хуулийн салбарт хийгдэж буй анхны NFT бөгөөд тус NFT-г худалдаж авснаар “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмээс тодорхойлсон хууль зүйн үйлчилгээг 6 жилийн хугацаанд авах боломжтой болох юм.  

 

“MDSK NFT”-ээс орох бүх орлогыг хүний эрх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөөд байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх хаягаар орж танилцана уу. 

https://opensea.io/collection/mdsk 

Leave a Reply

%d bloggers like this: