Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

ЭмДиЭс энд Хаанлекс

Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах өдөр

2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар хот.

Дэлхий даяар өдөр тутам баривчлагдах, хоригдох, хулгайлагдах эсхүл өөр бусад байдлаар эрх чөлөө нь хязгаарлагдах замаар нэг мянга шахуу хүн сураггүй алга болдог тухай НҮБ-ийн Хүчээр алга болгохоос хамгаалах хорооноос 2020 онд мэдээлсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Асамблейн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 65/209 дугаар тогтоолоор Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцийг баталж, жил бүрийн 8 дугаар сарын 30-ний өдрийг хүчээр алга болгох гэмт хэргийн золиос болсон хохирогчдын төлөөх олон улсын өдөр болгон зарласан билээ.

Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид өдгөө 98 орон гарын үсэг зурж, 64 орон гишүүн орон болсон бөгөөд Монгол улс 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурлаас уг конвенцийг соёрхон батлах хуулийг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталсан юм. Конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршдог. Монгол улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 13.4.1-т “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тусгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу эрх бүхий этгээд хүнийг хууль бусаар хорих, баривчлах, саатуулах гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнтэй уялдуулан тусгасан байна.

 

Эх сурвалж:

https://www.un.org/press/en/2020/gashc4297.doc.htm

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: