Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Хуульч подкаст (E2S4): Хөдөлмөрийн гэрээг бусад төстэй төрлийн гэрээнээс ялгах нь

ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирмээс эрхлэн гаргадаг Хуульч подкаст-н Бүлэг 2 Дугаар 4 та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар бид хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй төстэй гэрээнүүдийн зорилго, зохицуулалт, онцлогийн тухай ярилцлаа.

Асар хурдацтай хөгжиж буй харилцаа холбоо, техник технологийн дэвшил хийгээд сүүлийн жилд тархаад буй цар тахлын нөлөө нь уламжлалт хөдөлмөрийн харилцааны хэв маягийг илүү уян хатан, цаг хугацаа орон зайны хамаарал, хязгаарлалт багатай хэв маягт шилжих боломжийг олгож байна. Үүнтэй холбогдуулан шинээр бий болж буй ажлын байрны онцлог, ажилтан ажил олгогчийн хооронд үүсч буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тохирсон гэрээг байгуулах нь талуудын эрхийг тэнцвэртэй хамгаалах, тэдний хоорондын харилцааг хуулийн дагуу, үр өгөөжтэй зохицуулах, үүдэн гарах аливаа зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

%d bloggers like this: