
Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, Улаанбаатар хот.
Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас нийгэм, эдийн засгаа цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд улс орнууд, бизнес эрхлэгчид ажилчдаа ажил болон хувийн амьдралын тэнцвэртэй байдлыг хангах боломж олгож, гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхийг уриалж байна. 2018 оны судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 75%ь эмэгтэйчүүдийн 48% нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ихэнх эмэгтэйчүүд нь албан бус ажил буюу худалдаа наймаа хийх цаашлаад хог хаягдал түүх эсвэл гэр бүлээ асран халамжлах гэх мэт ажил хийдэг болох нь тогтоогдсон байна. Харин Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас мэдээлснээр гэр бүлд ээлтэй бодлого нь ажилтнууд гэр бүлдээ ялангуяа хүүхдүүддээ тавих анхаарал халамжийг нь нэмэгдүүлж өгснөөр ажилтны бүтээмжийг өсгөх, ажлын талбар дээрх хүйсийн тэгш оролцоог хангах, ажилтны эрүүл мэнд, сэтгэл санааг дэмжих цаашлаад нийгэмд тэгш байдлыг бий болгож бизнесүүд өргөжин тэлэх, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Гэр бүлд ээлтэй бодлого нь ажилтан жирэмсний үеэс эхлэн хүүхэд нь сургуульд явж эхлэх хүртэл хугацааг хамарсан 6 багц бодлого юм. Энэхүү цогц бодлогууд нь эцэг эх бага насны хүүхдээ асрах, ажил үүргээ биелүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулахад шаардагдах хангалттай цаг хугацаа, нөөцийн хэрэгцээг шийдвэрлэхэд туслах зорилготой юм.
- Хүүхдээ асран халамжлахад зориулсан эцэг эхэд олгох чөлөөг олгох;
- Хөхөөр хооллолтыг дэмжих: хөхүүл ээжүүдэд олон улсын зөвлөмжийн дагуу хүүхдээ 6 сар хүртэл, эсвэл цаашид мөн үргэлжлүүлэн хүүхдээ хөхөөр хооллохыг нь дэмжих;
- Хүүхэд бүр хангалттай хэмжээний асаргаа, анхаарал халамж авах, боловсрол эзэмших боломжийг бий болгох;
- Ажилтанд бага насны хүүхдүүдээ тэтгэхэд нь туслах зорилгоор хүүхдийн тэтгэмж, зохих цалин хөлс олгох;
- Ажлын уян хатан зохицуулалтыг бий болгох;
- жирэмсэн болон сувилахуйн эмэгтэйчүүдийг хамгаалах.
Энэхүү бодлогын хүрээнд эрүүд мэнд, боловсрол, эдийн засгийн таатай байдлыг бий болгохын тулд ажлын байран дахь дараах дөрвөн өөрчлөлт хийхийг санал болгосон байна.
- Хүүхдээ асран халамжлах амралт олгох : жирэмсний амралт, шинэхэн аавын амралт, хүүхэд өргөж авах, өвчтэй хүүхдээ асрах
- Дэд бүтэц сайжруулалт: Илүү аюулгүй тухтай ажлын байр бий болгох, хөхүүл ээжүүдэд зориулсан хөхөөр хооллох өрөө гэх мэт.
- Хамтын хариуцлага: Ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг хангах нь зөвхөн хувь хүний асуудал биш засгийн газар болон ажил олгогч нар ч мөн хамтын үүрэг хариуцлага хүлээдэг байх.
- Эцэг эхийн үүрэх стрессийг багасгах: гэр бүлийн харилцаа нь ажилтны бүтээмжид нөлөөлдөг тул гэр бүлийн харилцаа сайжирснаар ажилтныг жаргалтай болгож, хүүхдүүд эрүүл саруул өсөж бойжих боломжийг олгох ба энэ нь ажил олгогчдод эерэг үр дүнг бий болгоно.
Та “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого”-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.