Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

6 сарын 14-ний өдөр. Дэлхийн цус бэлэглэх өдөр

Цусаа бусдад бэлэглэх нь дараах ач тустай:

1. Эрүүл мэндээ үнэгүй шалгуулдаг

Цусны донорыг эрүүл, саруул мөн ямар ч төрлийн өвчнөөс ангид байхыг шаарддаг бөгөөд цусаа өгөхөөсөө өмнө хэд хэдэн үнэгүй эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Тухайлбал, та ямар бүлгийн цустай эсэх, цусны даралт хэт өндөр эсхүл бага байгаа эсэх, цус багадалт, гепатит болон бусад өвчний шинж илэрч байгаа эсэх зэрэг асуудлыг 10 орчим шинжилгээ хийж тодорхойлдог. Ийнхүү үзлэг, хяналтад орсноор аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө хөнгөн шатанд нь оношлох ач холбогдолтой.

2. Зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг

Цусаа тогтмол өгөх нь бие махбод дахь төмрийн түвшинг хяналтандаа байлгахад тусалдаг. Ингэснээр зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг. Төмөр нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай элемент боловч хуримтлагдсан илүүдэл төмөр нь хэт исэлдэлт үүсгэдэг бөгөөд энэ нь эрт хөгшрөлт, зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт өвчний гол шалтгаан болдог. Судалгаагаар хэрэв та 6 сар тутамд 6 орчим жил цусаа бэлэглэвэл зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалаа 90% хүртэл бууруулах боломжтой юм.

3. Амьдрал авардаг

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзлэхүүнийхээ хувьд аль хэдийнээ нөхөгдсөн байдаг. Нэг удаа хандивласан цусаар 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.

Цусны донор гэж хэн бэ?

Цусны донор нь 18-аас 50 настай, 45 кг-аас дээш жинтэй, элдэв өвчин эмгэггvй, аль ч бүлгийн цустай эрүүл хүн байх бөгөөд цусаа өгөхийн өмнө 6 цагаас дээш цагаар унтаж амарсан, сүүлийн 72 цагт аливаа согтууруулах ундаа, эм, тариа хэрэглээгүй, сүүлийн 24 цагт өөх тостой хоол, сvv, сvvн бүтээгдэхүүн, халуун ногоотой хоол, шарсан хоол, өнгөтэй бүтээгдэхүүн, шоколад зэргийг хэрэглээгүй байх шаардлагатай.

Эх сурвалж:
https://ikon.mn/n/1dck
https://mn.warbletoncouncil.org/consecuencias-de-donar-sangre-8909

Leave a Reply

%d