Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

ЭмДиЭс энд Хаанлекс

Дэлхийн тамхигүй өдөр – 2021 оны 5 дугаар сарын 31

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот.

Дэлхийн тамхигүй өдрийн түүх:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины хэрэглээнээс болж жил бүр 8 сая хүн нас бардаг болохыг мэдээлдэг. Тамхи нь уушгины архаг бөглөрөлт, сүрьеэ болон бусад уушигны өвчин зэрэг амьсгалын замын эмгэгийн тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гишүүн орнууд дэлхийн тамхины хямрал, түүнээс үүдэлтэй өвчин, нас баралтын хариу арга хэмжээ болгон 1987 онд анх Дэлхийн тамхигүй өдрийг бий болгосон. Үүний дагуу Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас 1987 оны WHA40.38 тогтоолоор 4-р сарын 7-ны өдрийг “Тамхигүй дэлхийн өдөр” болгохыг уриалсан. Харин 1988 оны WHA42.19 тогтоолоор жил бүрийн 5-р сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тэмдэглэж байхаар болжээ. Үүний зорилго нь тамхины хор уршигын талаар болон дэлхийг хэрхэн тамхигүй болгох талаар мэдлэг, мэдээллийг түгээх явдал юм. Дэлхийн тамхигүй өдрийг 2021 онд тамхинаас “ГарахааАмлая” уриан дор тэмдэглэж байна.

Тоон үзүүлэлт:

  • 100 сая – 20-р зууны үед тамхинаас болж нас барсан хүмүүсийн тоо.
  • 8 сая – жил бүр тамхинаас болж нас барсан хүмүүсийн тоо.
  • 15% – тамхинаас үүдэлтэй дэлхийн нас баралтын хувь.
  • 70 – аас дээш насны хүмүүсийн нас баралтын талаас илүү хувь нь тамхинаас үүдэлтэй.
  • 5 хүн тутмын 1 нь – дэлхийн тамхи татдаг насанд хүрэгчдийн тоо.
  • 80% – дэлхийн нийт тамхи татдаг 1,3 тэрбум хүмүүсийн 80% нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг.
  • 2 сая хүн – дам тамхидалтаас үүдэлтэй нас барсан хүний тоо.

Тамхины тухай аймшигтай баримт:

      1. Тамхи нь химийн бодисоор дүүрэн байдаг – Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдаг.
      1. Зарим химийн бодис нь хорт хавдар үүсгэдэг – Эдгээр хортой химийн бодисуудын 69 нь хорт хавдар үүсгэдэг.
      1. Тамхины тухай хууль өргөн тархаагүй байна – Дэлхийн хүн амын дөнгөж 20% нь буюу ихэвчлэн өндөр орлоготой орнууд тамхины тухай хуулиар хамгаалагддаг.
      1. Тамхи татах нь шууд утгаараа таныг алах болно – Насанд хүрсэн хүн 5 ширхэг тамхинд агуулагдах никотиныг бүхэлд нь залгисан тохиолдолд энэ нь үхэлд хүргэхэд хангалттай байдаг.

Тамхи ба Ковид-19

Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад Ковид-19 өвчнөөр хүнд тусах магадлал өндөр байгааг нотлоход хүмүүсийн тамхинаас гарах хүслийг төрүүлээд байна. Цартахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн стрессээс болж тамхинаас гарах нь хэцүү байж болох ч тамхинаас гарах олон шалтгаан бий. Жишээлбэл:

  • Тамхи татдаг хүн Ковид-19-өөс нас барах эрсдэл өндөр байдаг.
  • Таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө.
  • Тамхины хэрэглээ нь таны нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. (Жишээ нь, таны хүүхэд, гэр бүл, найз нөхөд, таны хайртай хэн нэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг)
  • Тамхинаас гарах нь байгаль орчинд ээлтэй. (Тамхины иш нь дэлхий даяар хамгийн их хаягддаг хаягдал бөгөөд химийн аюултай бодисууд ихээр агуулагдаж байдаг)
  • Тамхины хэрэглээ нь биеийн бараг бүх эрхтнийг гэмтээдэг. (Тамхи нь 20 гаруй төрлийн хорт хавдар үүсгэдэг. Тамхи татдаг хүмүүс тархинд цус харвах эрсдэл 2 дахин их, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл 4 дахин нэмэгддэг.)

Тамхины хэрэглээ ба таны хайртай хүмүүс

Тамхины утаанаас болж жил бүр 1 сая гаруй хүн нас бардаг. Дам тамхидалт нь уушгины хорт хавдар, зүрхний өвчин, тархины цус харвалт болон бусад өвчнийг үүсгэдэг. Дам тамхидалтад формальдегид, бензолзэрэг хорт хавдар үүсгэдэг олон зуун химийн бодис агуулагддаг.

Та хүүхэд, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө тамхинаас #ГарахааАмлаарай…

Эх сурвалж:

https://www.who.int/campaigns/world-no-tobacco-day/world-no-tobacco-day-2021/campaign-materials

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: