Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

ЭмДиЭс энд Хаанлекс

ЭмДиЭс ХаанЛексийг Asialaw-аас үнэллээ.

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот.

 

ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийг хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллага болох Asia Law (2021)-с үнэлж, зөвлөмж болгосныг дуулгахад таатай байна. Энэ жил бид Asia Law (2021)-с “Outstanding” буюу “Өндөр ач холбогдолтой” эрэмбэлэгдсэн хуулийн фирмийн нэгээр шалгарсан байна. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнер Жанчивдоржийн Майзориг болон Даш-Онолтын Дүгэржав нар “Distinguished Practitioner” буюу “Онцлох хуульч”-ийн жагсаалтад багтлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Asia Law нь Азийн бүс нутагт тухайн бус нутгийн болон аливаа улс орон дахь тэргүүлэгч хуулийн фирм, хуульч нарын тухай дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг бэлтгэдэг бөгөөд тэдгээрийн үнэлгээг сүүлийн 12-18 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын амжилт, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөч юм. Бидний амжилтын суурь хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчдэдээ гүн талархал илэрхийлье.

 

Leave a Reply

%d bloggers like this: