ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН болон Дэзан Шира энд Ассошейтс нар хамтран ажиллахаар боллоо
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Улаанбаатар хот. Өнөөдөр Монголын томоохон хуулийн фирм болох ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН (MDS & KhanLex LLP) болон Зүүн Ази дахь олон чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг Дэзан Шира энд Ассошейтс (Dezan Shira & Associates) компаниуд хамтран Монгол Улсад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр албан ёсоор хамтран ажиллах болсноо зарлав.
Энэхүү албан ёсны тохиролцооны хүрээнд ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь тус нөхөрлөлийн Удирдах гишүүн Жанчивдоржийн Майзоригоор төлөөлүүлэн Монгол дахь Дэзан Шира энд Ассошейтс компанийн Азийн Холбооны гишүүн болов.
Дэзан Шира энд Ассошейтс компанийн Монгол дахь ажлын албаны дарга, Ахлах ассошейт Санжинсүрэн Номиндарь ‘Бид Монголын хамгийн нэр хүндтэй хуулийн фирмүүдийн нэг болох ЭмДиЭс энд ХаанЛекстэй манай Азийн Холбооны гишүүний хувьд хамтран ажиллахдаа баяртай байна’ гэжээ.
‘Энэхүү хамтын ажиллагаа нь манай үйлчлүүлэгчид зөвхөн Монголд төдийгүй Зүүн Азийн бүс нутгийн 12 гаруй оронд корпорацын бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг олгох болно’ гэж ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн Удирдах гишүүн Жанчивдоржийн Майзориг мэдэгдэв.
ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийн талаар
ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон хуулийн фирмүүдийн нэг юм. Тус фирм нь илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсанаас хойш дэлхийн төвшний мэдлэгийг орон нутгийн туршлагатай хольж олон улсын болон дотоодын бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлж байна.
Дэзан Шира энд Ассошейтсын талаар
Дэзан Шира энд Ассошейтс нь олон улсын хөрөнгө оруулагчдад зах зээлд нэвтрэх, хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, татвар, хүний нөөц, технологи болон үйл ажиллагааны зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг Зүүн Ази дахь олон чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг компани юм. Тэд Хятад, АСЕАН, Энэтхэг даяар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эрхэм зорилго нь гадаадын компаниудыг Азийн нарийн төвөгтэй зохицуулалтын орчинд удирдан чиглүүлэх, бүс нутагт бизнесийн үйл ажиллагаагаа бий болгох, хэвийн явуулах, өсгөх бүхий л талаар туслах явдал юм.