ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Женевт 1948 оны 6-р сард НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд жил бүрийн 4-р сарын 7-ны энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тогтоосон байдаг. Энэхүү Дэлхийн эрүүл мэндийн өдрийн 2021 оны сэдэв нь “Шударга, эрүүл ертөнцийг цогцлоох” юм.
Бид уг өдрийг хэрхэн тэмдэглэх боломжтой вэ?
Өнөөгийн цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн өдрийг хүүхэдтэйгээ хамт тэмдэглэж, тэдэнд мэдлэг боловсрол олгох боломжтой дараах санааг та бүхэнд хүргэе.
1. Цар тахлын үед сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаатай холбогдуулан хүүхэд бүр гэртээ байгаа учраас тэдэнд бие бялдрын эрүүл мэнд чухал ач холбогдолтой. Иймээс хүүхдээ дэлгэцээс түр холдуулж, хамт гүйж, алхаж, эсвэл хамт дасгал хийж бие бялдраа хөгжүүлэх нь өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлахын чухал хэсэг гэдгийг зааж өгөөрэй.
2. Энэ өдөр та хүүхэдтэйгээ сэтгэцийн эрүүл мэнд, бясалгалын талаар ярилцаж болно. Жишээ нь, бид таныг хүүхэдтэйгээ хамт 10-15 минутын турш бясалгал хийхийг зөвлөж байна.
3. Энэ өдөр та хүүхэдтэйгээ эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийн талаар ярилцаж тэдэнтэй хамт эрүүл мэндийн хүснэгт хийж болно. Та хүүхдэдээ эрүүл мэндээ хамгаалах дадал зуршлыг бий болгох зорилгоор уг хүснэгтэд амны хөндийн ариун цэвэр, эрүүл ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ болон дасгал хөдөлгөөний тухай ч оруулж болох юм.
4. Тэдэнтэй хамт эрүүл жимс, ногооны салат хийж, тэдгээрийн орц найрлагыг ямар ач тустай болохыг хэлж өгөхөө бүү мартаарай.