ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ БА КОВИД-19
Энэ жил дэлхий нийтээр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүдийн манлайлал: Ковид-19 үеийн эрх тэгш ирээдүйд тэмүүлэх нь” (Women in leadership: Achieving an equal future in a COVID-19 world) уриан дор тэмдэглэж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын эсрэг фронтод ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, анагаах шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байгаа учир тэднийг ямар их ур чадвар, хичээд зүтгэлтэй, нийгмийн хөгжил, дэвшилд ихээхэн нэмэр оруулдаг болохыг Дани, ХБНГУ, Исланд, Шинэ Зеланд зэрэг улсуудын засгийн газрууд нэгэнт хүлээн зөвшөөржээ.
Иймд Эмэгтэйчүүд Ковид-19 цар тахлын дараах дэлхий дахины өөрчлөлт, шинэ эринд охид, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулан бэхжүүлэх, бүхий л нийгэмд жендерийн шинэ сэтгэлгээ, ухамсрыг суулгах зорилгыг тавиад байна.