Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Бид хүүхдийн эрхийг дээдлэгч хамт олон

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, Улаанбаатар хот.

“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь харилцагч нартаа хууль зүйн үйлчилгээг дэлхийн хэмжээний арга барил, дотоодын эрх зүйн иж бүрэн мэдлэгийг хослуулан хүргэдэг Монголын томоохон хуулийн фирмийн нэг юм. Манай нөхөрлөл үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээний хүрээнд бид “Хүүхдийн эрхийг дээдлэгч” хамт олон байж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго дэвшүүлэн, Хүүхдийн эрхийн төлөө цуврал ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд бид “Хүүхдийн эрхийг хангах бодлогын баримт бичиг”-ийг батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад бэлэн боллоо. Энэхүү бодлогын баримт бичгийг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2011 онд баталсан “Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд”, 2015 онд баталсан “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд” болон НҮБ-ын Хүүхдийн сангаас баталсан “Хүүхдийн эрх, бизнесийн зарчмууд”-тай уялдуулан баталсан бөгөөд ингэснээр нөхөрлөл нь дотооддоо болон Үйлчлүүлэгчид чиглэсэн үйл ажиллагаандаа хүүхдийн эрхийг хангах, зөрчихгүй байх, зөрчихөөс урьдчилан сэргийлэх зарчмуудыг баримтлан ажиллах юм.

“Хүүхдийн эрхийг хангах бодлогын баримт бичиг”

Уг бодлогын баримт бичгийг баталснаар нөхөрлөлийн бага насны хүүхэдтэй ажилтан сар бүрийн ажлын нэг өдрийг “Хүүхдийн өдөр” болгон цагийг зөвхөн Хүүхдэдээ зориулах, уян хатан цагийн хуваариар ажиллах боломжтой болсны зэрэгцээ Хүүхдийн хувийн амьдрал, нууцаа хамгаалуулах болон хүүхэд байх эрхийг хангах, хүүхдээр хууль бус хөдөлмөр эрхлүүлдэг байгууллагатай хамтран ажиллахгүй, тийм байгууллагаас бараа, үйлчилгээ авахгүй байх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, үйлчлүүлэгчид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар шаардлагатай мэдээ мэдээлэл өгөх гэх мэт хүүхдийн эрхийг хангах, зөрчихгүй байх, зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь “Хүүхдийн эрхийг дээдлэгч” хамт олон байж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний хамтын түүхийг бичилцсэн та бүхэнд гүнээ талархаж, “Хүүхдийн эрхийг дээдлэгч” хамт олон болохыг уриалж байна.

“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн хамт олноос.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading