Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Олон улсын боловсролын өдөр

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Улаанбаатар хот.

Олон улсын боловсролын өдөр
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей нь энх тайван болон хөгжил дэвшил дэх боловсролын үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 1-р сарын 24-ний өдрийг Олон улсын боловсролын өдөр болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг болсон.

Боловсрол бол хүний эрх
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлд сурч, боловсрох эрхийг тусгайлан тусгасан байдаг. Энэхүү тунхаглалд бага боловсролыг үнэгүй олгохыг дэлхийн улс орнуудын засгийн газруудад уриалдаг. Түүнчлэн, 1989 онд батлагдсан Хүүхдийн эрхийн конвенцод улс орнууд дээд боловсролыг хүн бүрд хүртээмжтэй болгоно гэж заасан байдаг.

Боловсрол бол тогтвортой хөгжлийн түлхүүр юм
2015 оны 9-р сард Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг [WU1] батлахдаа олон улсын хамтын нийгэмлэг 17 зорилгоо амжилттай хэрэгжүүлэхэд боловсрол зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тогтвортой хөгжлийн 4-р зорилт нь 2030 он гэхэд “хүртээмжтэй, тэгш чанартай боловсролыг хангаж, хүн бүхний насан туршийн суралцах боломжийг сурталчлах” зорилготой юм.

Бүх нийтийн боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлүүд
Боловсрол нь хүүхдүүдэд ядуурлаас гарах шат, сайн сайхан ирээдүйд хүрэх замыг санал болгодог. Гэвч дэлхийн өнцөг булан бүрд 265 сая орчим хүүхэд, өсвөр насныхан сургуульд элсэх, төгсөх боломжгүй, 617 сая хүүхэд, өсвөр насныхан анхан шатны математикийн үйлдэл хийж, уншиж чадахгүй байна. Иймээс тэдний сурч боловсрох эрх нь зөрчигдөж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Бүх нийтэд хүртээмжтэй, тэгш чанартай боловсролгүйгээр улс орнууд жендерийн тэгш байдлыг хангаж, олон сая хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг ардаа орхиж буй нь ядуурлын тойргийг тасалж чадахгүй юм.

Эх сурвалж: https://www.un.org/en/observances/education-day

 

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

Leave a Reply

%d