Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

ЭмДиЭс ХаанЛексийг The Legal 500-аас үнэллээ.

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Улаанбаатар хот.

 

ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийг хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллага болох The Legal 500 Asia Pacific (2021)-с үнэлж, зөвлөмж болгосныг дуулгахад таатай байна. Энэ жил бид The Legal 500 Asia Pacific (2021)-с “Top Tier” буюу “Нэгдүгээрт” эрэмбэлэгдсэн хуулийн фирмийн нэгээр шалгарсан байна. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнер Жанчивдоржийн Майзориг нь “Leading lawyer” буюу “Тэргүүлэх хуульч”-ийн жагсаалтад багтлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс харна уу.

The Legal 500 нь өөрсдийн үнэлгээгээ асуулга, партнеруудтай хийсэн ярилцлага, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөч юм. Бидний амжилтын суурь хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчиддээ гүн талархал илэрхийлье.

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

Leave a Reply

%d bloggers like this: