Монгол Улсад анхны хөдлөх хөрөнгө (автомашин)-ийн зээл, фидуцийн эрхээр баталгаажсан үнэт цаас гаргахад “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, Улаанбаатар хот.
Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь 2011 оноос хойш Монголын ипотекийн корпорацид үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан үнэт цаас гаргахад хууль зүйн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн билээ. Тэгвэл 2020 онд бидний үйлчилгээ шинэ төрлөөр баяжсан жил байлаа. Онцгойлон дурдвал, “Инвескор ББСБ” ХК болон “Микрокредит ББСБ” ХХК нарын хамтран үүсгэн байгуулсан “Инвескор актив ТЗК” ХХК Монгол Улсад анх удаа автомашины зээл, түүний фидуцийн эрхээр баталгаажсан үнэт цаас гаргаж олон нийтэд санал болгох ажлын бүхий л үе шатанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх тухай” 938 дугаар тогтоол[1], Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/75 тоот тоот тушаалыг тус тус үндэслэн 24 сарын хугацаатай, жилийн 16.4%-ийн хүүтэй, нэг бүр нь 400,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг инвескор актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэжээ[2].
УИХ-аас 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги” болон Төв банкны бодлогын хүү буурсантай уялдуулж “Инвескор актив ТЗК” ХХК-ийн хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар уг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүг 16.4-өөс 14.4 хувь болгож 2 пунктээр бууруулах өөрчлөлтийг Үнэт цаасны танилцуулгад оруулахыг зөвшөөрчээ[3]. Энэ өдрүүдэд Инвескор актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга явагдаж байна.
ҮНЭТ ЦААС ГАРГАХАД ОРОЛЦСОН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛ:
Андеррайтер:
|
“Инвескор Капитал ҮЦК” ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж 10/1, Твин тауэр-1, 13 давхар Утас: (976) 77090077(2) Э-шуудан: info@icapital.mn Веб хуудас: www.icapital.mn
|
Зээлийн шинжилгээ гаргагч: |
“БДО Аудит” ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-62, Юнескогийн гудамж, Юнион Бюлдинг, B Блок, 15-р давхар, 1502 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс Утас: (976) 77404040, (976) 77404041 Э-шуудан: bdo@bdo.mn Вэб хуудас: www.bdo.mn
|
Хуулийн фирм: |
“Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН
Хаяг: Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сентрал Тауэр, 13 давхар, 1301 тоот Утас: (976) 330048 Э-шуудан: info@mdsa.mn Вэб хуудас: www.mdskhanlex.com
|
Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 11330048; email: dugerjav@mdsa.mn
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
~oOo~
[1] http://www.frc.mn/resource/frc/Document/2020/10/22/fezmbepcrmduftgd/938.pdf
[2] http://mse.mn/uploads/bdkreports/E_sonin_design_2020_11.pdfpdf