
Таны хүүхэд ирээдүйгээ хэрхэн “дахин” төсөөлж байгаа бол? ТА ХҮҮХДЭЭ СОНСООРОЙ.
2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.
Дэлхийн хүүхдийн өдөр хэзээ болдог вэ?
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн санаачлагаар Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 20-ний өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгосноор энэ жил 5 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
Энэ жилийн онцлог
Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэж байгаагаараа онцлог бөгөөд цар тахал нь нийгмийн тэгш бус байдлын ялгааг улам гүнзгийрүүлж байгаагаас бусад хүүхэдтэй харьцуулбал зарим хүүхэд илүү их эрсдэлд өртөж байна.
Цар тахлын улмаас сая сая хүүхэд боловсрол болон эрүүл мэндийн наад захын тусламж үйлчилгээг хүртэх боломжгүй болж, зарим нь хүчирхийллийн золиос болж өөрийгөө хамгаалах боломжгүй орчинд амьдарч байна. Цар тахал гарахаас өмнө ч бидний мэдэх “хэвийн зүйл” хүүхдүүдэд хангалтгүй байсан, цаашид цар тахлын дараа ч бүх зүйл “буцаад хэв”-эндээ орно гэдгийг хүүхдүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ ч утгаараа КОВИД-19 бол цар тахал төдийгүй хүүхдийг нөмөрсөн хямрал юм. Цар тахлын төлөөсийг хүүхдүүд биеэрээ төлөх бөгөөд томчууд бид нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол энэхүү хямрал тэднийг насан туршид нь дагах болно. Үр хүүхдүүд маань цаашид энэхүү цар тахлын нөлөө болон бидний сонгосон хариу арга хэмжээний үр дүнг өөрийн биеэр туулж өнгөрүүлэх болно.
Иймээс Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан энэ жилийг хувьд “reimagine” буюу “хүүхэд болон өсвөр насны хүүхдүүд тань ирээдүйгээ хэрхэн “дахин” төсөөлөхийг хүсэж байгааг нь сонсох”-ыг уриалаад байна.
Та хүүхдэдээ цаг гаргаж сонсоорой
Манай улсын хувьд КОВИД-19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Хэдийгээр хөл хорио нь бидний өдөр тутмын амьдралын хэмнэлийг өөрчилж, ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байгаа ч энэ хугацааг та өөрийн хүүхдэдээ ойр байж, тэднийгээсонсох боломж болгон ашиглаарай.
Хүүхдээсээ “Ирээдүйг хэрхэн дахин төсөөлж байна вэ?” гэж асуугаарай.
Мөн үр хүүхдийнхээ илүү сайн сайхан ирээдүйн төлөө #GoBlue аянд бидэнтэй нэгдээрэй.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.