Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Дэлхийн хүнсний өдөр 2020

Өдөр бүр бидний гарт ирдэг шинэхэн хүнсийг бэлтгэх, бүтээх, хүргэхээр малчин, тариаланч, хүнсний үйлдвэрийн ажилчин, дэлгүүрийн худалдагч, түгээгч, жолооч, бодлого зохицуулалтаар хангадаг төрийн албан хаагч зэрэг олон ажил мэргэжлийн хүмүүст хичээнгүйлэн ажиллаж байдаг.
КОВИД-19 цар тахал дэгдсэн хэцүү цаг үед ч бидэнд шинэхэн, шимт хүнс бэлтгэхээр цуцалтгүй ажиллаж буй тэдгээр хүмүүсийн ажил хөдөлмөр, нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлээд баршгүй.
Тэгвэл хувь хүн та өөрийн болон өөрийн үр хүүхдүүдийн хүнсний баталгаат, аюулгүй байдлыг хангах, зөв зохистой хүнс хэрэглэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2020 оны хүрээнд Хамтдаа, Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье уриатайгаар энэ жилийн “Дэлхийн Хүнсний Өдөр”-ийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд дараах зөвлөгөөг хүн бүрт зөвлөж байна.
1. Эрүүл бөгөөд олон төрлийн хүнс сонго – Эрүүл хүнс эрүүл амьдралын үндэс. Бид олон төрлийн хүнс хэрэглэснээрээ олон төрлийн хүнс бүтээхийг дэмждэг. Энэ нь бидний биед илүү эрүүл байхаас гадна олон төрлийн хүнс тариалснаараа байгаль орчныг мөн эрүүлжүүлдэг.
2. Бусдад эерэг нөлөө үзүүл – Та нийтийн сүлжээг ашиглан өөрийн хаягаар эрүүл хооллолт болон эрүүл худалдан авалтын талаар бусдад мэдээлэл өгч, эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Цахимаар биш байсан ч амнаас гарсан үг мөн адил хурдан бусдад хүрдэг.
3. Санаачлагуудад нэгд – Хүн бүр хүнсчдэд дэмжлэг үзүүлж чадна. Өөрт ойролцоо сайн дурын ажил хийх боломжийг хайж олох. Энэ бол хамтын үйл ажиллагаанд оролцох, хоол хүнсний дутагдалд орсон хэн нэгэнд туслах гайхалтай арга юм.
4. Орон нутгийн хүнс ав – Боломжтой бол орон нутгийнхаа тариаланчдын орон нутагт тариалсан шинэ хоол хүнс худалдан авч хүнсчдээ дэмжээрэй. Ингэснээр та хүнс үйлдвэрлэсэн тариалан эрхлэгчдэд туслах, орон нутгийн эдийн засаг, олон төрлийн хүнсний газар тариаланг дэмжиж байна.
5. Улирлын онцлог хүнс ав – Улирлын чанартай бүтээгдэхүүн худалдаж авах нь нүүрстөрөгчийн ул мөрөө багасгадаг гэдгээ та мэдэх үү? Дэлхийн аль нэг хэсэгт хоол хүнс улирлын чанартайгаар хомс болоход тус зах зээл дээр шинэ хүнс ирэхдээ хол зам туулах шаардлагатай болдог. Улирлын чанартай хоол хүнс нь илүү боловсорсон, амттай, тэжээллэг чанартай байдаг.
6. Гэртээ хүнс тариал – Хэрэв та гэртээ ногоон байгууламж, цэцэрлэг эсвэл ядаж ургамал тарих ваартай бол та өөрийн жимс, ногоог хэрхэн яаж тарихаа сурч болно. Хүнс хэрхэн яаж үйлдвэрлэгддэг талаар олон зүйлийг сурснаар, хүнсчдийн шаргуу хөдөлмөрт талархлаа илэрхийлэх болно.
7. Хүнс болон хүнсчдийг хүндэл – Хүнс хаягдах, муудах нь хаана ч тохиолдох асуудал бөгөөд хүнс таны ширээн дээр ирмэгц энэ асуудал танд ч бас тулгардаг. Идээгүй хоолыг өөр өдрийн хоолонд хэрхэн зөв хадгалах талаар сурах нь төгс сайн хоол хүнсийг үр ашиггүй үрэхээс зайлсхийх нэг арга юм.
8. Хөгжлийн санаачлагуудыг дэмжинэ – Орон нутгийнхаа сургуулийн хоол, өдрийн хоолны хөтөлбөр зэрэг хөгжлийн санаачлагыг дэмжсэнээр та сайн хооллохын ач холбогдлын талаар мэдлэгийг дээшлүүлж, боловсролоор дамжуулан эрүүл хооллолтыг сурталчлах боломжтой.
9. Хүнсний бизнес эрхлэгчдийг дэмж – Хүн бүр идэвхтэй байж, засгийн газар, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад эрүүл хоолны сонголтыг илүү сонирхолтой, хүртээмжтэй болгож, хүнсний тогтолцоог өөрчлөхийг шаардаж болн

Leave a Reply

%d bloggers like this: