
10 ДУГААР САРЫН 11: ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР
НҮБ-ээс жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын Охидын өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн тухайд охид цахим орчин дахь охидын хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхээр #FreeToBeOnline хаштагаар нэгдэхээр болсон байна. Тэд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Facebook, Instagram, TikTok, Twitter зэрэг олон нийтийн томоохон цахим сүлжээ компаниуд руу нээлттэй захидал илгээн олон нийтийн цахим орчинд охидын эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалах аж. Доор охидын нээлттэй захидлыг бүрэн эхээр нь орууллаа.
Нээлттэй захидал:
Хүндэт Facebook, Instagram, TikTok, Twitter танаа,
Бид цахим орчин дахь хүчирхийллийн эсрэг санаа зорилго нэгдсэн 22 улсын 14,000 охидын төлөөлөл байна. Бид танай цахим сүлжээнд буй хүчирхийллийг бидэнтэй хамтран зогсоохыг уриалж байна.
Бид танай цахим сүлжээг хэрэглэх дуртай учир бидний өдөр тутмын амьдралд томоохон байр суурь эзэлдэг. Бид танай цахим сүлжээг зөвхөн найз нөхөдтэйгээ холбогдох бус өөрчлөлтийг бүтээж, манлайлахад ашигладаг. Гэвч бид цахим сүлжээнд аюул заналхийлэл мэдэрч байдаг. Бид өдөр бүр хүчирхийлэлд өртөж байдаг. Бид бие махбод, сэтгэлзүйн, арьс өнгө, бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Цахим хүчирхийлэл үүнээс аюултай юм. Учир нь цахим хүчирхийлэл бидний дуу хоолойг хорьдог.
Дэлхий дахинд тулгарч буй цар тахал бидний амьдралын хэмнэлийг цахим хэлбэрт оруулж байгаа нь биднийг улам эрсдэлд оруулж байна.
Охид бидний 50 хувь нь гудамжны хүчирхийллээс илүү цахим хүчирхийлэлд өртсөн байдаг. Энэ байдлаас болж бидний 42 хувь нь өөртөө итгэх итгэлээ гээсэн байдаг.
Цахим хүчирхийлэл нь охидын үнэт зүйл, нэр төрд халдаж бидний тодорхойлох болсон. Хүчирхийлэлд өртсөн охидын 37 хувь нь зөвхөн тэдний арьс өнгө, үндэс угсаа, 56 хувь нь бэлгийн чиг хандлага, сонирхлын улмаас хүчирхийлэлд өртсөн байна.
Хэрэв дээрх хүчирхийллийг зогсоохгүй бол бид цаашид цахим цахим сүлжээг ашиглах боломжгүй болох юм. Бид өөрсдийгөө энэхүү шударга бус системд уусгахыг хүсэхгүй байна. Дэлхий дахин цахим хүчирхийллийг энгийн зүйл мэтээр хүлээж авахгүй байх хэрэгтэй.
Танай байгууллага цахим сүлжээг аюулгүй болгох талаар тодорхой алхам хэрэгжүүлж байгааг мэдэж байгаа. Гайхалтай, баярлалаа та бүхэнд.
Гэвч яг одоогоор энэ бүхэн хангалтгүй юм. Охид, бүхий л охид, бид цахим хүчирхийлэлд өртсөн үедээ энэ тухайгаа мэдэгдэж, арга хэмжээ авч чаддаг тухайгаа мэдэх хэрэгтэй.
Бидний шийдэл? Бидний найз байж, бидний сонс, бидний мэдрэмжийг мэдэр! Охидыг хэрэгцээ шаардлагад нийцсэн, гэмт буруутай этгээдийг олж илрүүлэх, цахим хүчирхийллийг зогсоох илүү хүчирхэг системийг бий болгоход бидэнтэй хамтарч ажиллана уу.
Охид #FreeToBeOnline байх цаг одоо нэгэнт иржээ.
Бид та бүхний хариуг хүлээсээр байх болно.
Хүндэтгэсэн,
Охид
Та дээрх нээлттэй захидалд өөрийн дуу хоолойгоо хүргэж, гарын үсэг зурахыг хүсвэл доор холбоосоор нэвтэрнэ үү.
https://plan-international.org/sign-the-letter?utm_source=idg_page&utm_medium=web&utm_campaign=ggefo