Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

10 ДУГААР САРЫН 10: МОД ТАРИХ ӨДӨР

МОД НЬ ХҮҮХДИЙГ ХЭТ ЯГААН ТУЯАНААС ХАМГААЛДАГ

Арьсны хорт хавдар өвчнөөр бага насны хүүхэд өвдөх нь элбэг байдаг. Иймд хүүхдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн орчинд мод тарьснаар хэт ягаан туяаг 50 хувь хүртэл бууруулж хорт хавдраас хамгаалдаг байна.

МОД ЭМЧИЛДЭГ
Байгальтай ойрхон өсөн торниж буй хүүхдэд анхаарал сарних өвчин буюу ADHD тусах магадлал бага байдаг. Байгаль, ой мод нь сэтгэл зүйн хямралтыг тайтгаруулж, анхаарал төвлөрлийг дээшлүүлдэг байна.
Түүнчлэн, Брэдфорд сангаас хийсэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд мод, ногоон орчинтой ойр байснаар цусны даралт багасч, жингийн дутагдалтай хүүхэд төрөхөөс сэргийлдэг байна.

МОД ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ БУУРУУЛДАГ
Мод болон зүлэг нь стресс, айдсын түвшинг бууруулж улмаар хүчирхийлэл үйлдэх магадлалыг бууруулдаг.
Эдгээрээс гадна мод бидэнд, бидний үр хүүхдэд олон талаараа ашиг тусаа өгдөг. Иймээсээ 2020 оны 10 сарын 10 өдөр буюу “мод тарих өдөр” нэгдэж ирээдүйдээ өвлүүлэх мод тарьцгаая.

Leave a Reply

%d bloggers like this: