Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨХ ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” -ийн үндсэн дээр Улсын их хуралд “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль” нэрээр өргөн баригдсан хуулийн төслийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр хуулийн төслийн нэрийг “Оюуны өмчийн тухай” гэж өөрчилсөн. Ийнхүү 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр оюуны өмчийг эдийн засгийг эргэлтэд оруулах харилцааг зохицуулах “Оюуны өмчийн тухай хууль”-ийг баталсан бөгөөд тус хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхтэй холбогдуулан “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН нь хуульд тусгагдсан гол онцлог зохицуулалтын талаарх мэдээллийг бэлтгэн үүгээр хүргэж байна.

Энэхүү мэдээллийг энд дарж татаж авна уу.

 

Энэхүү нийтлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер Д.Дүгэржав, ассошейт М.Ариунзул нараас авна уу.  Утас: +(976) 11330048; email: dugerjav@mdsa.mn; ariunzul@mdsa.mn  

САНАМЖ: 

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: