“COVID-19: Хууль, эрх зүйн асуудал” вебинар амжилттай зохион байгуулагдлаа
2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Улаанбаатар хот.
Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН, “Clyde & Co” LLP олон улсын хуулийн фирмтэй хамтран Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэмжлэгтэйгээр “COVID-19: Хууль, эрх зүйн асуудал” цуврал вебинарын эхний ээлжийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны амжилттай зохион байгууллаа.
Тус вебинарт МҮХАҮТ-ын гишүүн 91 компанийн төлөөлөл хамрагдсан бөгөөд Covid 19-ээс хамааралтай давтагдашгүй хүчин зүйлийн бизнест үзүүлэх нөлөөллийн төлөв, түүнийг удирдах үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, компанийн засаглах системээс хэрэгжүүлвэл зохих арга хэмжээ, эрх зүйн эрсдэлийг бууруулах арга замуудыг өргөн хүрээнд танилцуулсан байна.
Өмгөөллийн “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН нь Clyde & Co олон улсын хуулийн фирмтэй хамтран “COVID-19: Хууль, эрх зүйн асуудал” цуврал вебинарыг уул уурхай, даатгал, банк санхүү, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар ээлж дараалан зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“COVID-19: Хууль, эрх зүйн асуудал” вебинарыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, Гадаад худалдааны академийн дарга Г.Төмөрхуяг, Сургалт хариуцсан мэргэжилтэн С.Оюунсүрэн нарт талархал илэрхийлъе.