Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-н хуульч нар цусаа бэлэглэлээ

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.

 

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь нийгмийн хариуцлагын хүрээнд цус хандивлах аянд 7 дахь удаагаа нэгдэж, хамт олноороо цусаа хандивлан бусдын амь насыг аврах үйлсэд хувь нэмэр орууллаа. Коронавирус буюу COVID-19 халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор цус нийлүүлэлт эрс багассан байна. Тиймээс энэ хүнд хэцүү цаг үед цус хандивлаж байгаа нийт хуульч нарт Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвийхан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байдаг.

Тиймд та бүхнийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус хандивлах аянд нэгдэхийг уриалж байна.

Leave a Reply

%d