Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, Улаанбаатар хот.

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Татварын шинэчлэгдсэн багц хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (цаашид “ААНОАТтХ” гэх)-д тусгагдсан гол өөрчлөлтүүдийг үүгээр хүргэж байна.
  • Татварын хувь хэмжээний өөрчлөлт 
Өмнөх хуулиар буюу 2006 оны ААНОАТтХ-иар 3 тэрбум хүртэлх татвар ногдуулах орлогод 10 хувиар, 3 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар татвар ноогдуулдаг байсан бол 2019 оны шинэ хуулиар 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлоготой жижиг аж ахуй нэгжийн орлогод 1 хувиар,  6 тэрбум хүртэлх татвар ногдуулах орлогод 10 хувиар, 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар татвар ногдуулдаг болсон байна.
  • Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал

Өмнөх хуулиар албан татвар ногдох орлогоос  хасагдах 36 зардал байсан бол шинэ хуулиар 12 зардал, хасаж болох 14 зардал байна. Мөн дээрх зардлууд нь дараах нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагыг тавьсан байна. Үүнд:

– Тухайн тайлант хугацаанд хамаарсан байх;

– Татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;
– Нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцсэн бүртгэл болон анхан шатны бичиг баримттай байх
– Зарим тохиолдолд НӨАТ-ийн нэгдсэн системийн төлбөрийн баримт, импортын барааны хувьд гаальд мэдүүлж холбогдох татварыг төлсөн байх;
– Зардлыг төлсөн эсвэл төлөхөөр тайлагнасан байх.
  • Татварын тайлан 
Жилийн 6 тэрбумаас доош татвар ногдох орлоготой Жижиг дунд аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа, 6 тэрбумаас дээш орлого бүхий том аж ахуйн нэгжүүд улирал бүр буюу жилд 4 удаа ААНОАТ-ын тайланг харьяа татварын албандаа тайлагнана. Жилд 50 саяас доош орлоготой жижиг аж ахуйн
нэгжүүд жилийн 1 хувийн татвартай, ААНОАТ-ынтайланг жилд нэг удаа илгээхийг өөрсдийн сонголтоор мөрдөж болно.

  • Аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр татварын тайлан хүргүүлнэ. 
Шинэ хуулиар тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийхээр байна.
  • Оршин суугч татвар төлөгч

Шинэ хуульд гадаадын аж ахуйн нэгжийг дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд Монгол Улсын оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ. Дараах шаардлагуудаас гурав нь бүрдсэн тохиолдолд, гадаадын аж ахуйн нэгжийг Монгол Улсын Албан оршин суугч гэж үзнэ гэжээ. Үүнд:

-Хувьцаа эзэмшигчдийн (эсвэл тэдгээрийн төлөөллийн) 50 хувиас илүү нь Монгол Улсад оршин суудаг бол;
-Сүүлийн 4 жилд хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын 50 хувиас дээш нь Монгол Улсад болсон;
-Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд нь Монгол Улсад хадгалагддаг;
-Удирдах зөвлөллийн эсвэл тэдгээрийн төлөөллийн 25 хувиас дээш нь Монгол Улсад оршин суудаг;
-Нийт орлогын 60 багагүйг Монгол Улсаас эх үүсвэртэй олсон.

  • Татварын маргаан таслах зөвлөл

Өмнөх хуулиар татварын маргааныг маргаан таслах зөвлөлийн 2 шатаар дамжсаны дараагаар шүүхээр шийдвэрлүүлдэг байсан бол шинэ хуулиар энэ ажиллагааг хөнгөвчилж 1 шатны маргаан таслах зөвлөл шийдвэрлэхээр байна. Тодорхой нөхцөлүүдийг хангасан тохиолдолд зөвлөл нь хэргийг татварын байцаагчид дахин хянуулахаар буцаах шийдвэр гаргах эрхтэй болсон байна.

  • Татварын хөөн хэлэлцэх хугацаа
Өмнөх хуулиар татварын татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан бол шинэ хуулиар 4 жил болгон богисгосон байна.

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d