Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

2019 ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТОДОРЛОО

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хот.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2019 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох 10 аж ахуй нэгж болон  салбар салбарын тэргүүлэх энтрепренерүүдийг шалгаруулан өргөмжлөх “ENTREPRENEUR-2019” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр онцлох 30 энтрепренер компанийг шалгууруулснаас Өмгөөллийн “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн хэд хэдэн харилцагч байгууллагууд дээрх шагналыг хүртсэн болохыг бахархан тэмдэглэж байна. Тухайлбал:

  • Уул уурхайн салбарын Энтрепренер: МЕРА ХХК
  • Хүнсний салбарын Энтрепренер: Түмэн Шувуут ХК
  • Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер: Инвескор ББСБ ХК
  • Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер: Монцемент Билдинг Материалс ХХК тус тус шалгарсан байна.

Өмгөөллийн “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь  эдгээр байгууллагуудтай урт хугацаанд, үр ашигтай хамтран ажиллаж байгаа бөгөөд нөхөрлөлийн хамт олны зүгээс оны шилдэг Энтрепренер компаниудын удирдлага, хамт олонд халуун баяр хүргэхийн ялдамд цаашдын бизнесийн үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилт хүсч байна.

Зургийн эх сурвалж: https://www.mongolchamber.mn/

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d