Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл
k

ЭмДиЭс энд Хаанлекс

“DREAM HOSPITAL” ГРАНТ ТӨСӨЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

“Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Dream Hospital” грант төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Б корпусыг өргөтгөж, 30 ортой хүүхдийн тасаг шинээр ашиглалтад орууллаа.
Өмгөөллийн “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН нь нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх төсөлд хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үнэ төлбөргүйгээр үзүүлж, хамтран ажиллалаа.

Нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг хэрэгжүүлснээр нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн барьж, эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөө, түүнчлэн 30 ортой “Мөрөөдөл” тасгийг ашиглалтад оруулснаар эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, жилд харъяа дүүргийн 16 хүртэлх насны 60 гаруй мянган хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: