Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

“Эрксис Монголиа” ХХК нь Монгол Улсын дотоодын зах зээлээс $900,000-ын хөрөнгө оруулалт босгоход “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот.

“Эрксис Монголиа” ХХК нь Монгол Улсын дотоодын зах зээлээс $900,000-ын

хөрөнгө оруулалт босгоход “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллав

“Эрксис Монголиа” ХХК нь 2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлгээр Цахиурын Хөндийн “BLACKBOX” хөтөлбөрт тэнцсэн Монголын 2 дахь компани, 2019 оны 4 сард Швейцарын “Seedstars Global”-д эх орноо төлөөлөн оролцсон, АНУ-ын Төрийн Департментаас зохион байгуулдаг “TECH-I” хөтөлбөрийн финалд шалгарсан анхны Монгол компани, 2019 оны 9 сард Азийн орнууд дунд зохион байгуулагдсан Snow Leopard Technology Challenge-ийн шилдэг 5 компанийн нэгээр шалгарсан зэрэг томоохон амжилтууд үзүүлсэн компани юм.

Тус компани дотоодын зах зээлээс $750,000-ын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөсөн ч зорилгоо давуулан биелүүлж $900,000-ын хөрөнгө оруулалтыг амжилттай босгосон бөгөөд хоёр сая доллараар үнэлэгдээд байна.

Компанид дотоодын томоохон компаниуд, нэр хүнд бүхий хувь хүмүүс хөрөнгө оруулсан бөгөөд дурдвал:
• Пүрэвийн Батсайхан /Шунхлай Групп ХХК-ийн Ерөнхийлөгч/
• Одонгийн Дамжин /ТЭСО Корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга/
• Сэдбазарын Отгонбат /Оттэгэн Холдинг ХХК-ийн Ерөнхий Захирал/
• Шийтуугийн Алтанбагана /Тера Экспресс ХХК-ийн Ерөнхий Захирал/
• Ганхуягийн Бат-Эрдэнэ /Монгол HD Телевизийн Стратеги, Бодлого Төлөвлөлт хариуцсан Дэд Захирал/
• Ганибалын Амартүвшин /Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал/
• Амартайваны Мэнд-Орших /Эрксис Монгол ХХК-ийн Гүйцэтгэх Захирал/ нар.

Ийнхүү “ЭмДиЭс энд Хаанлекс” нь тус хөрөнгө оруулалтын бүхий л шатанд “Эрксис Монголиа” ХХК-д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Leave a Reply

%d bloggers like this: