Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

AsiaLaw хуулийн фирм, хуульчдын чансааг тогтоолоо

Asialaw нь Ази, Номхон далайн бүсийн 25 улсын хуулийн 28 салбар дахь шилдэг хуулийн фирм, хуульчдын чансааг жил бүр тогтоон олны хүртээл болгодог томоохон байгууллага юм.  Тус байгууллагын экспертүүд нь асуулга бөглүүлэх, хуульчидтай ярилцлага хийх, үйлчүүлэгчдээс нь санал авах болон бие даасан судалгаан дээр үндэслэх зэрэг арга зүй ашиглан,  ерөнхий бизнесийн эрх зүй болон уул уурхайн гэх мэт салбараар чансаа тогтоодог. Хуулийн фирмүүдийг “санал болгох” (recommended), “онцгойлон санал болгох” (highly recommended) болон “шилдэг” (outstanding) гэх ангиллаар, харин хуульчдыг ‘Онцлох хуульч’ (Notable practitioner), ‘Өсөх ирээдүтэй хуульч’ (Rising Star), ‘Хүндэт хуульч’ (Distinguished practitioner), ‘Элит хуульч’ (Elite practitioner) болон ‘Ахлах зүтгэлтэн’ (Senior Statesman) гэсэн ангиллаар тус тус чансааг нь тодорхойлдог байна.

Asialaw нь 2020 оны шилдэг хуулийн фирм болон шилдэг хуульчдыг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зарласан бөгөөд Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН нь энэ жил ерөнхий бизнесийн эрх зүйн салбарын ‘Онцгойлон санал болгох’ хуулийн фирмээр, уул уурхайн салбарын ‘санал болгох’ хуулийн фирмээр тус тус дахин шалгарсан бол манай фирмийн хуульч Д. Дүгэржав, Ж. Майзориг нар хүндэт хуульчаар, Цэвэгжавын Одмаа нь онцлох хуульчаар тус тус шалгарлаа.

Танд Asialaw –ийн нийтлэлийг хүргэж байна. Англи хэл дээрх эх хувийг та энд дарж харна уу.

MDS & KhanLex

MDS & KhanLex нь манай ерөнхий бизнесийн эрх зүйн жагсаалтад “Онцгойлон санал болгох” фирмээр шалгарсан. Тус фирмийн удирдах партнер Жанчивдоржийн Майзориг нь компанийн эрх зүй болон компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A), маргаан шийдвэрлэх болон төслийн санхүүжилт зэрэг асуудлаар мэргэшсэн гэдгээрээ танигдсан. Партнерууд болох Батсүхийн Энхбат болон Гомбосүрэнгийн Батжаргал нар нь 2018 оноос эхлэн тус фирмд ажиллахгүй байгаа.

Ерөнхий бизнесийн эрх зүй

Онцлох ажил

Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн анхны хөдөө аж ахуйн компани болох Түмэншувуут компанийн 375 сая долларын IPO-ийн хуулийн зөвлөхөөр ажилласан. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх 2 дахь том IPO болсон юм. Мөн тус үйлчлүүлэгчид хуулийн нийцлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд үйл ажиллагаа, хөдөлмөр, өрсөлдөөн, хэрэг маргаанд төлөөлөх зэрэг асуудлаар тогтмол зөвөлгөө өгдөг.

Гол үйлчлүүлэгчид

Экопак Монгол, Инсур, Интегрэйтэд Солюшнс Монголиа, Улсын Их Хурлын Тамгын Газар

Үзүүлэлт – MDS & KhanLex

  • Ерөнхий бизнесийн эрх зүйн салбарт “онцгойлон санал болгох” фирм
  • Уул уурхайн салбарт “санал болгох” фирм

 

 

Тэргүүлэх хуульчид

Хуульч Үзүүлэлт Салбар
Даш-Оноолтын Дүгэржав Хүндэт хуульч Хөрөнгийн зах зээл
Жанчивдоржийн Майзориг Хүндэт хуульч Компани болон компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A)
Цэвэгжавын Одмаа Онцлох хуульч Компани болон компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A)

 

 

Leave a Reply

%d bloggers like this: