Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

“Нутгийн Удирдлагын Эрх Зүйн Орчныг Боловсронгуй Болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот. Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс ХХН нь “Монгол Улсын төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь” төсөлтэй байгуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг хариуцан ажиллаж байгааг бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо дээр “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Өмнө нь 2019 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд бодит байдал дээр тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, эдгээр асуудлуудыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлж, хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын саналуудыг тусгасан зөвлөмж гаргасан. Энэхүү хэлэлцүүлэгт тус зөвлөмжийг тусгасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дараагийн хувилбарыг манай нөхөрлөлийн партнер, хуульч Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд” сэдэвт илтгэл тавьснаар оролцогчдод танилцуулав.
Мөн хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал”, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлүүдийг тавьж, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид зэрэг хэлэлцүүлэгт оролцогч нар хоорондоо хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан саналаа солилцлоо.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 88103905, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: