Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Нутгийн Удирдлагын Тогтолцоо-Эрхзүйн Шинэчлэл Чуулган зохион байгуулагдлаа

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү ажлыг Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс ХХН хариуцан ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдөр Шангри-Ла зочид буудлын “ballroom” танхимд “Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” чуулган зохион байгуулагдаж, Монгол Улсын нийслэл, 21 аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, дүүрэг, сум, багийн ИТХ, ИНХ, Засаг дарга нарын төлөөлөл, холбогдох албаныхан гээд нийтдээ 300 гаруй хүн оролцлоо.

Энэхүү чуулганд Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс ХХН-ийн партнер, хуульч Ж.Майзориг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл” сэдвээр илтгэл тавьж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оролцогчдод танилцуулсан билээ. Чуулганы хоёр өдрийн хугацаанд оролцогчид шинэчилсэн найруулгын төсөлд тусгах үндсэн асуудлуудыг хэлэлцэж, тавигдсан илтгэл, мэдээлэл, холбогдох хэлэлцүүлгийн явцад гарсан асуулт, хариулт, санал, шүүмжлэлд үндэслэн 17 зүйл бүхий Зөвлөмжийг хэлэлцэн баталлаа.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзоригоос авна уу. Утас: +(976) 88103905, +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

Leave a Reply

%d