Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

№6 Хөрөнгийн биржид гарах үйл ажиллагааны цаглабар

2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр. Улаанбаатар хот.

IPO хийх бэлтгэлээ базаасан бол хөрөнгийн биржид гарах үйл ажиллагаагаа эхнээс нь дуустал төлөвлөж хэрэгжүүлнэ. Уг үйл ажиллагааны цаглабар нь хувьцаагаа гаргах гэж буй биржийнх аардлагын дагуу цаг хугацаа, дарааллын хувьд ялгаатай байх боломжтой хэдий ч зайлшгүй мэдвэл зохих асуудлыг ерөнхий мэдээллийг энэхүү сэддвээр танилцуулна.

 

ХӨРӨНГИЙН БИРЖИД ГАРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАГЛАБАР

Бэлтгэл ажлаа гүйцэтгэж дуусгаад биржид бүртгүүлэх ажил руугаа орно. Амжилтанд хүрэхийн тулд (a) биржид гарах\бүртгүүлэх (ХК гэх статус авах) болон (b) биржид гарсныхаа дараа ХК болж өөрчлөн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулах (ХК гэдэг статустайгаар) хоёр чиглэлээр нэгэн зэрэг ажиллах нь зүйтэй.

Хөрөнгийн биржид гарах нь олон үе шат бүхий үйл явц бөгөөд компанийн санхүү, маркетинг, үйл ажиллагааны бүхий л шаардлагатай цогц мэдээллийг цуглуулах, санхүү, үйл ажиллагааны талаар санхүүгийн болон хууль зүйн судалгаа шижилгээ (due diligence) хийх, үнэт цаасны танилцуулга бэлтгэж, танилцуулгаа эрх бүхий байгууллагад танилцуулан хэлэлцүүлж зөвшөөрөл авах, эцэст нь маркетингийн кампанит ажил, роуд шоу хийж, хувьцаагаа санал болгоно. Энэ үйл явц нь нийтэд санал болгосон хувьцаагаа бүгдийг бирж дээр худалдаж, IPO хийснээр орж ирсэн мөнгийг компани, эсхүл хувьцаа эзэмшигч хүлээн авснаар дуусгавар болно.

ХК гэдэг статустайгаар үйл ажиллагаагаа явуулахаар өөрчлөн байгуулагдах гэдэг нь хувьцаагаа бирж дээр гаргах үед ХК-ийн статустайгаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн байх, түүнээс цааш байнга энэхүү статусааараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх байгууллагын өөрчлөлтийн үйл явц юм. Үүнтэй холбоотойгоор байгууллагын өмнө тодорхой зорилтууд тавигддаг. Тухайлбал, санхүүгийн тайлан бэлтгэх чиг үүргийг оновчтой зохион байгуулах, зах зээлийн оролцогчдод мэдээлэл хүргэх, хөрөнгө оруулагчидтай харилцах алба бий болгох, компанийн засаглал, дотоод хяналт, түүний тайлагналын талаар хууль болон бирж, зохицуулагч байгууллагаас тавигддаг шаардлагыг хангах, бусад хууль тогтоомж, хөрөнгийн биржийн бүртгэлийн шаардлагыг хангах зэрэг болно.

Бирж дээр гарах ХК статустайгаар ажиллах
–        Үнэт цаасны танилцуулга

–        Өмнөх жилүүдийн санхүүгийн тайлан, үзүүлэлтүүд

–        Бүтцийн өөрчлөлт

–        Санхүү, үйл ажиллагааны цогц судалгаа шинжилгээ (Due Diligence)

–         Бусад экспертүүдийн тайлан дүгнэлт

–        Андеррайтингийн үйл ажиллагаа

–        стратеги, хөгжлийн төлөвлөгөө

–        Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, санхүүгийн үр ашиг

–        Засаглал, удирдлагын тогтолцоо

–        Олон нийт, хөрөнгө оруулагчтай харилцах

–        Төсөв санхүүгийн зэрэг эрсдийн удирдлага

–        Хууль, ьаьвар, хүний нөөцийн алба

–        Технологи

–        Төслийн удирдлага

 

Хувийн компани буюу ХХК байх үеэсээ эхлэн бирж дээр гарах, ХК статусаар үйл ажиллагаа явуулахад чиглэсэн бодитой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх нь маш чухал. Энэ нь компани төлөвлөгөөний дагуу, зөв чиглэлд аажим урагшилж, IPO хийх үндсэн зорилгодоо хүрэх, хувьцаагаа хамгийн тааламжтай үнээр санал болгох, нэгдүгээр зэрэглэлийн хөрөнгө оруулагчдыг татах, хувьцааны хөрвөх чадварыг дээшлүүлэх, өндөр чанар бүхий анализ шинжилгээгээр зах зээлийг хангахын тулд шинжээчид болон зах зээлийн илүү өргөн хүрээний оролцогчидтой харилцаа холбоогоо хөгжүүлэхэд тусална.

IPO төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны цаглабар. ХК статустайгаар үйл ажиддагаа явуулах бэлтгэлээ компаниуд IPO-д бэлтгэхээс бүр өмнө эхлүүлдэг.Компани хир бэлтгэлтэй байгаагаас хамаараад IPO хийх процесс дунджаар 4-12 сар байдаг.

Урьдчилан сайн бэлтгэнэ гэдэг нь уг процесс саадгүй, үр дүнтэй үргэлжилсээр компани бирж дээр амжилттай гарах гол хүчин зүйлүүдийн нэг юм. Хууль тогтоомжийн зохицуулалт, шаардлагаас хамаарч тухайн зах зээлд үнэт цаасаа гарахаар бэлтгэх, нийтэд санал болгон гаргах хугацаа өөр өөр байдаг. Эдгээр онцлогийг харгалзан IPO хийх баг маань IPO төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны цаглабар график гарган мөрддөг. Компани болон андеррайтер урьдчилан харилцан ойлголцсоноор биржид гарах төслийн хэрэгжилт эхэлнэ. Энэ үеээс хугацаа маань тоологдож эхлэх тул талууд энэ үе шатанд шуурхай ажиллах нь чухал байдаг. Компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ компани болон түүний зөвлөхүүд дараах дөрвөн зорилтыг шийдвэрлэх болно:

Үнэт цаасны танилцуулгыг урьдчилсан байдлаар бэлтгэх
Санхүү, үйл ажиллагаанд цогц судалгаа шинжилгээ (due diligence) хийж, компанийн ажил хэргийн нөхцөл байдалд анализ, дүн шинжилгээ хийх
Хувьцааны үнэ тогтоох зорилгоор зах зээлийн нөхцөл байдлын өөрчлөлтийг ажиглах
Роуд шоуд зоруулсан маркетингийн матераил бэлтгэх.
Компани IPO хийхээр шийдвэрлэснээс хойш, уг төслөө хэрэгжүүлж хувьцаа худалдсан мөнгө нь орж ирэх хүртэл 4-12 сар болох бөгөөд бодит байдал дээр энэхүү хугацаа нь компани IPO-д хир зэрэг бэлэн байсан бэ, үнэт цаасыг санал болгож байгаатай холбогдуулан боловсруулж бэлтгэсэн, үнэт цаасны танилцуулгад тусгавал зохих мэдээллүүд бэлэн байсан эсэх, зах зээлийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлээс хамаарна.

Төслийг эхлүүлэхийн өмнөх зохион байгуулах (kick off meeting) уулзалт, баримт бичиг бэлтгэх бүрдүүлэх. IPO төслийн бүх оролцогчдын уулзалтыг зохион байгуулснаар анхны алхмаа хийнэ. Энэхүү уулзалтанд IPO төсөлд оролцогчажлын хэсгийн гишүүн бүр оролцоно. Үүнд, компанийн удирдлагууд, хараат бус аудиторууд, андеррайтер, компанийн болон андеррайтерын хуулийн зөвлөхүүд зэрэг. Зохион байгуулах уулзалтын зорилго нь хувьцааг нийтэд санал болгох ажиллагааны онцлог шинж, үнэт цаасны танилцуулгын бүлэг бүрийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааны уялдааг хангах, IPO хийх багийн гишүүд уг төсөл дээр оролцож ажиллах хугацааны талаар санал солилцоно.

IPO хийх бүхий л хугацааны туршид үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх, үнэт цаасны танилцуулгын төсгийг хянах, IPO-д бэлтгэх ажлын төлөвлөгөөний графикийг мөрдөх зорилгоор багийн бүх оролцогчдын нэмэлт уулзалт, колл конференцүүдийг зохион байгуулдаг.

IPO хийхтэй холбоотой баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх нь оролцогчдын үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах зэргээр цаг хугацаа хүч, хөдөлмөр зарцуулсан нарийн төвөгтэй техник ажиллагаа шаарддаг. Үүнд зохицуулагч байгууллагын болон хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн баримт бичгийг боловсруулж бэлтгэх ажиллагаа үүнд хамаарна. Компанийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох, түүний хүчирхэг талыг харуулахын зэрэгцээ эрсдлийн сөрөг хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийг ил тод болгоход компанийн удирдлагын баг, хуулийн зөвлөхүүд, хараат бус аудиторуудаас багагүй хүчин чармайлт гаргадаг. Биржид гарах бэлтгэл ажлын шатанд IPO хийх үйл ажиллагааны графикт өөрчлөлт оруулж, хувьцааг нийтэд санал болгох урьдчилан тогтоосон товыг өөрчилж болно. Тиймээс IPO-д оролцогч бүр тавигдах шаардлагыг нэгбүрчлэн мэдэж, тогтоосон товыг баримтлан, ажлын гүйцэтгэлийг тогтмол үнэлж, ажлууд төлөвлөсөн цаг хугацаандаа, чанартай хийгдэж байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf – Road map for an IPO A Guide to going public

https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин – IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков
Зураг эх сурвалж:
http://www.perkinseastman.com/project_2403244_new_york_stock_exchange_next_generation_trading_flo
Д.Дүгэржав Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм, Партнер

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading