Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Хуулийн үйлчилгээг хиймэл оюун ухаан ашиглан үзүүлдэг болно

2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр. Улаанбаатар хот. Өнөөдөр “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН-ийн Удирдах партнер Ц.Одмаа болон “Андууд Лаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эрхэмбаатар нар хиймэл оюун ухаанд суурилсан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тодорхой салбар эрх зүйн асуудлаарх хууль зүйн зөвлөх үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар нийтэд үзүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Цаашилбал, “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН нь иргэд, аж ахуйн нэгжийн нэн шаардлагатай, өдөр тутам хэрэглэдэг зарим гэрээг цахим системийн тусламжтайгаар боловсруулдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр хууль зүйн зөвлөх үйлчилгээний хүртээмж сайжирч,  хууль зүйн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хямд өртгөөр, хурдан шуурхай хүргэх боломжтой болох юм байна.

 

Comments

Leave a Reply

%d bloggers like this: