Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл
k

ЭмДиЭс энд Хаанлекс

“Эм Ди Эс Хаанлекс” ХХН-ийн Партнер Жанчивдоржийн Майзоригийг төслийн санхүүжилтээр мэргэшсэн дэлхийн тэргүүлэх хуульчаар шалгарууллаа.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр. Улаанбаатар хот. Who’s Who Legal: Project Finance-ийн 2018 оны хэвлэлд “Эм Ди Эс Хаанлекс” ХХН-ийн Партнер Жанчивдоржийн Майзоригийг төслийн санхүүжилтээр мэргэшсэн дэлхийн тэргүүлэх хуульчаар шалгаруулжээ. Энэ нь үйлчлүүлэгч Та бүхний үнэн зөв, өгөөмөр үнэлгээний ач мөн. Бидэнтэй энэ олон жил хамт байгаа Үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа!

1996 оноос өнөөг хүртэл Who’s Who Legal нь хараат бус, цогц судалгаанд үндэслэж бизнесийн эрх зүйн чиглэлийн шилдэг хуульчдыг тодруулсаар ирсэн. Мөнгө төлж энэхүү хэвлэлд шилдэг хуульчаар тодорхойлуулах ямар ч боломжгүй болно.

Жанчивдоржийн Майзориг нь төр хувийн хэвшлийн түншлэл/төслийн санхүүжилт, дэд бүтэц, маргаан шийдвэрлэх чиглэлээр хуулийн фирмээ толгойлж ажилладаг ба Монгол Улсын төмөр зам, салхин станц, цементний үйлдвэр зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер С.Батбуянаас авна уу. Утас: +(976) 11 330048; email: maizorig@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: