ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Монголын брэнд болгосон анхны Хиймэл дагуулын ажилд хууль зүйн зөвлөгөө үзүүллээ.
2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр. Улаанбаатар хот. Өнөөдөр, Эй Би Эс нь Монгол улсын зах зээлд Монгол-Сат-1 нэрээр, ADS-2A-д 12х27 МГц-ийн хүчин чадалтай хиймэл дагуулыг санал болгосон болно. МонголСат-1 нь Монгол улсын түүхэн дэх хамгийн анхны Монгол улсыг төлөөлөх брэнд болж байгаа юм. 12х27 МГг-ийн сувгийн багтаамжтай МонголСат-1 хиймэл дагуул нь үндэсний тоон телевизийн, харилцаа холбооны болон өргөн зурваст үнэгүй цацагдахад ашиглагдана. Шинэ үйлчилгээ нь Монгол улсын бүхий л нутаг дэвсгэрт хүрэх боломжтой болно.
Эй Би Эс нь дэлхий дээрх хамгийн хурдан хиймэл дагуулын операторуудын нэг юм. Эй Би Эс нь телевизүүд, үйлчилгээ нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудад өргөн хэмжээний мэдээлэл, харилцаа холбооны иж бүрэн цогц үйлчилгээг санал болгодог компани юм.
ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Эй Би Эс Глобал компани болон түүний охин компани болох Эй Би Эс Сингапур компани (“Эй Би Эс”) нарт МонголСат-1 брэндийг хөөргөх болон Монгол улсад телевизийн хиймэл дагуулын үйлчилгээ нэвтрүүлэх тал дээр зөвлөгөө өгөн ажиллаа.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.