Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

Бидэнтэй холбогдоно уу +976 (11) 330048

  • English
  • Монгол хэл
k

ЭмДиЭс энд Хаанлекс

ЭмДиЭс ХаанЛексийг The Legal 500 болон AsiaLaw Profiles-аас үнэллээ.

Улаанбаатар хот. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийг хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллагууд болох The Legal 500 Asia Pacific (2018) болон AsiaLaw Profiles (2018)-с үнэлж, зөвлөмж болгосныг дуулгахдаа таатай байна. Энэ жил бид The Legal 500 Asia Pacific (2018)-с “Top Tier” буюу “Нэгдүгээрт” эрэмбэлэгдсэн хуулийн фирмийн нэгээр шалгарсан байна. ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн партнерууд болох Батсүхийн Энхбат болон Жанчивдоржийн Майзориг нар “Leading lawyer” буюу “Тэргүүлэх хуульч”-ийн жагсаалтад багтлаа. Түүнчлэн, ЭмДиЭс ХаанЛекс ХХН-ийн ахлах хуульч Идэрхангайн Учралбаяр нь “Next generation lawyers” буюу “Дараа үеийн хуульчид”-ийн жагсаалтад багтсан байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг https://www.legal500.com/c/mongolia/leading-firms– вэбсайтаас авна уу.

AsiaLaw Profiles (2018) сэтгүүлд манай фирмийг Бизнесийн эрх зүйн салбар дахь “Highly recommended” хуулийн фирмээр нэрлэсэн болохыг дэлгэрэнгүйгээр нь  https://www.asialaw.com/countries/mongolia/mn-аас харах боломжтой.

The Legal 500 болон AsiaLaw Profiles нь өөрсдийн үнэлгээгээ асуулга, партнеруудтай хийсэн ярилцлага, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөчүүд юм. Бидний амжилтын суурь хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчиддээ гүн талархал илэрхийлье.

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: