Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Шинэ ном: Арбитрын тухай хуулийн товч тайлбар

2017 оны 1-р сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “ЭмДиЭс ХаанЛексХХН-ийн гишүүн (партнер), хуульч Д.Дүгэржав Арбитрын тухай хуулийн товч тайлбар номоо олон нийтийн хүртээл болголоо. Тэрээр энэхүү хуулийн төслийг боловсруулах ажилд эхнээс нь оролцож, УИХ-аар батлах хүртэл бүх шатанд ажилласан юм.

Энэхүү тайлбар нь уг хуулийн зүйл, хэсэг, заалт бүрийн агуулгыг хэрхэн ойлгох талаар товч тайлбарлаж, Монгол Улсын бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгааг харуулахыг зорьсон болно. Энэхүү номонд хуулийн тайлбараас гадна уг хуулийн албан ёсны Англи орчуулга, олон улсын томоохон байнгын арбитрын байгууллагуудын талаар мэдээлэл багтсан болно. Энэхүү товч тайлбар нь Арбитрын тухай хуулийн албан ёсны тайлбар биш бөгөөд зохиогчийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн бүтээл болно.

Та энэхүү номыг худалдан авахыг хүсвэл тус хуулийн фирмийн байран дээрээс ирж авах буюу +976 11 330048 утсаар холбогдоно уу.

№

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

 

Leave a Reply

%d bloggers like this: