Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

“Лэндмн ББСБ” ХХК IPO хийхэд “ЭмДиЭс Хаанлекс” ХХН хуулийн зөвлөхөөр ажиллав.

Улаанбаатар хот. Өнгөрсөн оноос манай фирмийн баг, ТУХАЙЛБАЛ, нөхөрлөлийн гишүүн Д.Дүгэржав, Ж.Майзориг, ахлах хуульч С.Батбуян, И.Учралбаяр, ассошэйт хуульч Б.Ану-Үжин нар Банк бус санхүүгийн байгууллагын хувьд анх удаа Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж хувьцаагаа олон нийтэд санал болгосон “ЛэндМН ББСБ” ХК-д хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. “ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хосолсон Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. 2018 оны 2-р сарын 7-ны өдрийн Санхүүгийн Зохицуулах Хорооны тогтоолоор тус компани “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-аар дамжуулан нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд (үүнээс 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг олон нийтэд , 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг стратегийн хөрөнгө оруулагчдад) нэгж бүрийг 25 төгрөгөөр арилжаалж хөрөнгө оруулагчдаас 5 тэрбум төгрөг босгохыг зөвшөөрсөн юм. 3 дугаар сарын 7-нд захиалгын хугацаа дуусахад 6,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 43.98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах захиалга хүлээн авсан нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүнтэй захиалга хүлээн авсныг мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Манай “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН-ийн хамт олон энэхүү сонирхолтой төслийн нэг хэсэг болж  амжилттай хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер С.Батбуянаас авна уу. Утас: +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй

 

Leave a Reply

%d bloggers like this: