Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

100 хувь даатгагдсан компанийн бонд бирж дээр гарлаа

“Эрчим Инженеринг” ХХК нь 1999 онд байгуулагдсан  бөгөөд эрчим хүчний тоног төхөөрөмжийн зураг төсөл бэлтгэх, тоног төхөөрөмж борлуулах, зуучлах, засвар үйлчилгээ үзүүлэх, угсрах, зөвлөх, туршилт, тохируулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, салбартаа арвин туршлагатай компани юм. Тус компани нь 2015 оны 6 дугаар сарын байдлаар нийт 73 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд монголдоо томоохонд тооцогдох эрчим хүчний төслүүдийг дангаараа болон бусад олон улсын болон дотоодын компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, жилийн 18.50% (сарын 1.54%) хувийн хүүтэй, 50,000 ширхэг хямдруулсан үнэ (9,155)-тэй 100 хувь даатгагдсан бондоо Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалах захиалга авч эхэллээ. Үнэт цаас гаргагч нь энэхүү бондыг тендерийн ажлын гүйцэтгэл, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид хугацааны эцэст, нэг удаа, нэрлэсэн үнэ болон хүүгийн хамт буцаан авах юм.

Ийнхүү сүүлийн 5,6 жил манай бирж дээр гарахгүй  байсан компанийн бонд даатгалын бүтээгдэхүүнтэй хослон гарч байгаа нь онцлог бөгөөд хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна.

“Эрчим Инженеринг” ХХК-ийн бондыг гаргахад “Голомт банк”, “Голомж секуритис” ХХК андеррайтераар, “Соёмбо даатгал” ХХК даатгагчаар оролцсон бөгөөд “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН хуулийн фирм  хууль зүйн дүгнэлт гаргалаа. Уг төсөл дээр тус хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав, хуульч Б.Одзаяа нар амжилттай ажилласныг тэмдэглэхэд таатай байна.

20150812_101804

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: