“ЭмДиЭс ХаанЛекс” ХХН “Иргэддээ-Тусалъя” өдөрлөгт оролцлоо
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр. Улаанбаатар хот. “ЭмДиЭс ХаанЛекс” ХХН-ийн хамт олон Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2016 оны 05-р сарын 27-ны өдөр Чингисийн талбайд хамтран зохион байгуулсан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцлоо. Тус хуулийн фирм нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг бөгөөд энэхүү өдөрлөгт тус хуулийн фирмийн бүх гишүүд, хуульчид идэвхтэй оролцож, иргэдийн сонирхсон асуултад хууль зүйн зөвлөгөө өгсөн юм.